Хөгжлийн банкны асуудлаар нотлох баримт шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. “Бэрэн” групптэй холбоотой шинжээчдийн дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан ба дараагийн зээл “Зэст өндөр ХХК-тай холбоотой танилцуулга эхэлж, гэрчүүдийг орууллаа. “Зэст өндөр” ХХК-тай холбоотойгоор зургаан субъектийг гэрчээр дуудсан байна.
Шинжээчийн дүгнэлт: “Зэст өндөр” компанид олгосон Шивээ овоо, төмрийн хүдэр ашиглах төсөл хэрэгжүүлэх 9,7 тэрбумын зээлийг иенээр олгосон ба 2022 оны байдлаар 12 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Барьцаа хангалтгүй, хуулийн шаардлага хангаагүй төсөлд зээл олгосон байна. Зээлдэгч хамаарал бүхий Заг инжеренг компанид ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 3,4 тэрбумыг шилжүүлсэн ч ажил хийгдээгүй, зээлийг төлөөгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гол захирал болох Эрдэмжаргал яагаад ирээгүй юм бэ?
Санхүүгийн газрын дарга Б.Батболд: Эрдэмжаргал захирал ажлаасаа гарсан.
Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд 3,9 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан гэж гарсан. Хамгийн том дүнтэй нь “Заг инжеренг” -ийн үйл ажиллагааны зардалд зарцуулчихсан байна. Заг инжеренг ХХК нь ... тоот данснаас 3,1 тэрбумыг шилжүүлж, хадгаламж барьцаалсан зээл хаасан гэсэн дүгнэлт гарсан. Та санал нийлэх үү?
Б.Батболд: Санал нийлэхгүй байна
Б.Энхбаяр: ТЭЗҮ-гүй иж бүрэн бус ус ашиглах гэрээ байгуулаагүй байхад зээл олгохыг яагаад дэмжсэн юм бэ?
Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга асан Будхүү: Зээлийн хороо зарим шаардлага хангаагүй ч дэмжээд тодорхой нөхцөл заагаад дэмжсэн төсөл цөөнгүй бий. Түүний нэг гэж бодож байна. Цахилгаан хангамжийн асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо