УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.23/ Covid-19 цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг ил болгох ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлосон байсан ч хойшлууллаа.
Сонсголыг удирдахаар томилогдсон байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулахын тулд эрх баригчид хянан шалгагч томилоод асар их мэдээлэл цуглуулаад түүн дээр шинжээчдийг бүтэн нэг жил ажиллуулсан. Харин бид нар 14 хоногийн хугацаанд 3 шинжээч томилж өгөөч гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Төрийн албанаас ирүүлж байгаа мэдээлэл хэт ерөнхий. Сонсгол зохион байгуулсан нэр зүүгээд л өнгөрөх төдий мэдээлэл ирүүлсэн. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан иргэд бидэнд хандсан. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбумаар худалдаж авсан. 30-аад тэрбумыг нь хэрэгцээ шаардлагагүй болсон байхад шууд худалдан авалт хийсэн. Эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Covid-19 цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудлууд маш их бий. 20 их наяд төгрөгийн зарцуулалтын тайланг ил болгох асуудал яригдаж байна" гэсэн юм.
Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Яг ямар эмчилгээ хийсэн болоод нэг хүнд 8 сая төгрөг зарцуулав гэдгийг олон нийт мэдэх эрхтэй” гэдгийг тодотгож байв.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ