УИХ-ын Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны зээлийн баримт шинжлэн судлах сонсголыг анх удаа хийж байгаа ч эхнээсээ шүүх хурал аятай гэх шүүмжлэл өрнөөд эхэллээ. Анхнаасаа нотлох баримтыг задлан шинжилнэ гэсэн учраас ийм дэгээр явж буй бололтой. Хамгийн гол нь хэргийн гол эзэд ирэхгүй, ирсэн зарим нь АТГ нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулахгүй гэдэгт гарын үсэг зуруулсан. Тиймээс тайлбарлах боломжгүй хэмээн гүрийж сууна. Ялангуяа энэ байдал Бэрэн группэд их анзаарагдлаа.
Ялангуяа тус компанид зээл олгох асуудлыг Засгийн газраар хэлэлцэхэд Уул уурхайн сайд асан “Бридж”-ийн Д.Ганхуяг танилцуулж байжээ. Түүнийг болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг гэрчээр оролцуулахаар дуудсан ч үл ойшоон ирсэнгүй. Но-той, ноцтой асуудлууд бий болоод тэр биз ээ.
Мөн “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөртэй холбоотой мөрийтэй тоглоомын асуудал сөхөгдөхөд Т.Бадамжунайн нэр давхар дуулдав. Т.Бадамжунайн хувьд Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор 20 гаруй албан тушаалтныг хөлдөө чирж, тэднийг нь яллагдагчаар татжээ. Тод томруун жишээ нь, Б.Мөнхтөр захирал бололтой. Хэдийгээр тэрбээр мөрийтэй тоглодоггүй, Т.Бадамжунайтай Сингапурт уулзсан гэж байгаа ч нотлох баримт тэднийг казино хэсэж явсныг батлаад, нотлоод өглөө.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ