Ням гарагт /2023.10.22/ БНХАУ болон Филиппиний онгоцнууд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд мөргөлдсөн хэрэг гарчээ. Уг явдлын дараа хоёр орон бие биеэ буруутгасан мэдэгдэл гаргасан юм. Хятадын эргийн хамгаалалтын алба мэдэгдэл хийхдээ Өмнөд Хятадын тэнгис дэх Томасын арал руу Филиппиний онгоц хууль бусаар барилгын материал тээвэрлэн явж байхад эргийн хамгаалалтын онгоц хууль ёсоор замыг нь хаасан, үүний улмаас хоёр улсын онгоц бага зэрэг мөргөлдсөн гэжээ.
Харин Баруун Филиппиний тэнгисийг хариуцсан ажлын хэсэг БНХАУ-ын аюултай, хариуцлагагүй, хууль бус үйлдэл нь Филиппиний бүрэн эрхийг зөрчиж байна гэсэн байна. Сүүлийн хэдэн сард хоёр улсын хооронд Өмнөд Хятадын тэнгист хэд хэдэн санал зөрөлдсөн асуудал үүссэн билээ.
Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрсдийнх нь эзэмшил гэж тунхагладаг. Тус хэсэгт Бруней, Индонези, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг орнуудын эдийн засгийн онцгой бүс орж байгаа юм. 2016 онд Арбитрын байнгын шүүх БНХАУ-ын тунхаглал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Эх сурвалж: Reuters
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 10:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 05:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав