Хятадын эрх баригчид "iPhone" үйлдвэрлэгч, Тайваньд төвтэй "Foxconn" компанийг мөрдөн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Хэнан, Хэбэй мужууд дахь "Foxconn"-ы бизнест татварын шалгалт оруулсан байна. Эдгээр нь Хятад дахь үйлдвэрлэлийн гол хүчин гэхэд болно. "Foxconn" компани мөрдөн байцаалтад хамтарч ажиллаж байгаа гэв. "Foxconn"-ы албан ёсны нэршил нь "Hon Hai Precision Industry Co Ltd" бөгөөд "iPhone" утасны хамгийн том үйлдвэрлэгч. Цаашилбал, дэлхий дээрх хамгийн томоохон ажил олгогчдын нэг юм.
Дашрамд дурдахад, компанийн үүсгэн байгуулагч Терри Гоу ирэх нэгдүгээр сард болох Тайванийн удирдагчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ сонгуулиар хэн сонгогдох нь Хятад, Тайванийн харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Терри Гоу Хятадад олон жил ажилласан учир Бээжинтэй дайсагналцдаг Ардчилсан дэвшилт намаас өөр хувилбар гэж өөрийгөө тодорхойлсон. "Foxconn"-ы мөрдөн байцаалтын ажиллагаа сонгуульд нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Гэхдээ тэр нэр дэвших тухайгаа анх зарлахдаа Хятадаас айхгүй байгаагаа мэдэгдсэн. "Хятадын Коммунист намын дэглэмийг сонсохгүй бол "Foxconn"-ы хөрөнгийг хураана гэх юм бол би тэг л гэнэ. Гуйя, үүнийгээ хий" гэж Терри Гоу хэлжээ. Тэрбээр сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэнийхээ дараа компанийн ТУЗ-ийн даргын суудлаас огцорсон. Гэхдээ 12.5 хувийн хувьцааг эзэмшсэн хэвээр байна.
Эх сурвалж: BBC
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ