Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг 2022 онд Эрүүгийн цагдаагийн газраас саатуулж байсан. Уг хэргийг өнөөдөр /2023.10.23/ прокурорын байгууллагаас шүүх рүү шилжүүлжээ.
Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Лхагвадулам нь “Э” компанитай нийт 107 сая 800 мянган төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсаны хариуд, мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хуулийн байгууллагын шалгалтаар С.Лхагвадулам нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй