surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо энэ сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж, Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиев нарт бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1