Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд руу нисгэгчгүй нисэх онгоц болон пуужингаар халдсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ халдлагын хариуцлагыг Тегеран хүлээх болно гэж Даваа гаригт Пентагон мэдэгдэв. "Ираны засгийн газар халдлага үйлдсэн гэх мэдээлэл Пентагонд байхгүй. Гэсэн ч буруутай бүлгүүдийг Иран дэмжиж байна. Тиймээс эцсийн дүндээ Иран хариуцлагыг хүлээх болно" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер хэлэв.
Халдлагын үеэр хэд хэдэн америк цэрэг шархаджээ. Мөн нэг хүн хуурамч дохиоллын улмаас гүйж яваад зүрхний өвчнөөр нас барсан байна.
Хамас бүлэг аравдугаар сарын 7-нд Газын зурвас руу довтолсноос хойш АНУ үг хэллэгээ хянах маягтай байсан бол энэ удаад илүү ширүүн мэдэгдэл хийсэн нь энэ боллоо. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргүүд халдлагад өртсөний дараа Патрик Райдер мэдэгдэл хийхдээ "Аравдугаар сарын 7-ны цохилт, АНУ-ын цэргүүдийн эсрэг халдлага хоёр хоорондоо шууд холбоо хамаарал байхгүй" гэж байв. Гэтэл Даваа гаригт түүний мэдэгдэл эрс ширүүн болжээ.
Хэрвээ Израиль улс Газын зурвас руу хуурай замаар довтлох юм бол АНУ-ын цэргүүд рүү хийх дайралтаа нэмэгдүүлнэ гэж Ираны итгэмжлэгдсэн бүлгүүд мэдээлсэн байна. Энэхүү мэдэгдлийг Патрик Райдер Даваа гаригт үг хэлэхдээ онцолжээ. Гэхдээ чухам ямар бүлгүүд халдага үйлдэж буйг хэлэхээс татгалзсан.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын дараа Америкийн хүчнийг илүү сайн хамгаалах тушаал өгсөн. Тэрбээр "USS Dwight D. Eisenhower" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс Улаан тэнгис, Персийн булан болон бусад бүс нутгийг хамарсан байрлал руу шилжүүлэх, Патриот пуужингийн довтолгооноос хамгаалах системийн батальонуудыг бүс нутгийн хэмжээнд байрлуулах зэрэг даалгавар өгчээ. "Бид өөрсдийн хүчнээ хамгаалахын тулд хийх ёстой зүйлээ үргэлжлүүлэн хийх болно. Хэдийгээр бүс нутгийн мөргөлдөөнийг илүү өргөн цар хүрээнд хармааргүй байгаа ч өөрсдийн хүчнээ хамгаалахаас буцахгүй" гэж тэр хэллээ.
Эх сурвалж: POLITICO
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ