Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд өнөөдөр /2023.10.24/ 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Т.Сүхболд "Өнгөрсөн амралтын өдөр зургаан хүүхэд алга болж, тавыг олсон. Нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгөө маргалдсан шалтгаанаар гэрээсээ алга болж байна. Бас найзынхаа гэрт хоноод эцэг, эхдээ хэлдэггүй асуудал ч байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдүүд нь дураараа гадуур явдаг асуудлаар өдөр тутам цагдаагийн байгууллагад ханддаг. Бид дуудлага мэдээллийн дагуу аль болох хурдан шуурхай ажиллаж, хүүхдийг эрэн хайдаг. Эрэн хайх ажиллагааг явуулахад олон алба хаагч оройн цагаар ажиллаж, машин техникийг шатахуунаар хангах гэх мэт хүндрэл учирдаг. Манай байгууллагаас камержуулалтын дэд бүтцийг сайжруулах тал дээр анхаарахыг нийслэлийн Засаг дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандаж, албан бичиг хүргүүлсэн. Нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай байна вэ, торгуулийн орлогоос 20 хүртэлх хувийн төсвийг камержуулалтад зарцуулаач гэсэн саналыг хүргүүлсэн" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн