Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ? Төрийн албаны бүх шатны ажилчид “ажлаа халтуур” гэж боддог болсон бололтой. Төрийн ажлыг хийж байгаа төрийн өмнөөс ярьж байгаа хүн хоёрт асар их ялгаа бий. Тэгвэл зарим дүүргийн газрын албаныхан “халтуурчин” ангилалдаа багтаж, төрийн өмнөөс бизнес хийдэг болсноо харуулж, тараа нэг таниулж байгаа харагдана.
Тухайлбал хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт “…Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” хэмээн мэдэгдэв.
Хотын даргыг ингэж мэдэгдэл хийж байх зуурт зарим дүүргийн Газрын албанаас “Сонсох ажиллагааны мэдэгдэл” гээд иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газруудыг бөөн бөөнөөр нь цуцлах тухай зар мэдээллийг тарааж байх жишээний. Хамгийн сонирхолтой нь Зуслангийн зориулалтаар олгосон 211 газрын эзэмших эрхийг цуцлахаар хөөцөлдөж явна. Дүүргүүдийн Газрын алба гэж дүүрэн мунхагуудаар дүүрсэн газар. Яахав, “Авлигал хороолол” шиг улайм цайм усан дотор, эсвэл мод хяргаж байгаад хашаа хайс хатгасан ч юм уу, ер нь бол хууль бусаар эзэмшиж байгаа газар бол энэ арга хэмжээнд өртөх нь зүй ёсны хэрэг биз. Гэтэл мөнчгөрөө болгож яваа иргэдэд нэг л хатуу, нэг л гор харлам мэдээлэл юм.
Түүнчлэн зуслангийн газрыг эзэмшиж байгаа иргэдэд “…Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол” гэдэг шаардлага өнөөдөр хатуудаад байгаа нь нууц биш. Арайхийж газрын гэрчилгээгээ олж авна. Эсвэл цахимаар баталгаажуулна. Гэтэл нь буруу хөл дээрээ босчихсон юмуу гэмээр газрын албаныханы хүнд суртал хэрээс хэтэрснийг хэн хүнгүй мэднэ. Арайхийж баталгаажуулж аваад хашаа барина. Хашааны доод үнэ 6-8 орчим сая төгрөг, дундаж нь 10 гараад явчихна. Дээрээс нь тог цахилгаан татахад дор хаяж 10 гаруй сая төгрөг, худаг бас тийм үнэ ханштай. Тэгээд байшин барих зардал бол өнөөдөр тэнгэрт хадсан. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө бол “…Хоёр жилийн хугацаанд ашигла” гэдэг шаардлага яаж ийгээд болж л байсан. Харин өнөөдөр боломжгүй. Гэтэл нэг дор 211-ээрээ ийм мэдэгдэл сонсож байна шүү дээ. Тэгэхээр “…Газрын албаныхан чинь “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэх шиг боллоо. Шантааж гэдэг нь нэгэнт газар олгох эрхгүй дүүргийнхэнд олгосон газраа цуцлах эрх нь байгаа. Тэд нэг ёсондоо сонсгох нэрийн дор иргэдийн чөмгөө дундалж олсон газрыг ганцхан цуцлах тогтоолоор дээрэмдэж эхлэх шинжтэй ХОТЫН ДАРГА АА!!!
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн