Өнгөрөгч долоо хоногт 2024 оны улсын төсвийг хэлэлцсэн. Сонгууль угтсан уу гэмээр хачирхалтай зардлуудыг төсөвт суулгасан харагдана. Уг нь ирэх оны улсын төсвийн төсөл 2024 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаатай байх ёстой. Гэтэл Үндэсний аудитын газраас хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй 2024 оны улсын төсөв уялдаа холбоо сулавтар байна гэж дүгнэсэн. Тэгэхээр Монгол улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг улсын төсөвтэй уялдаа холбоотой болгох зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл төлөвлөсөн төлөвлөгөөнд заасан төсөвгүйгээр улсын хөгжлийг түүчээлэх боломжгүй. Тэгэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг төсөвт тусгах нэн тэргүүний ажил болно. Үүний дараагаар төлөвлөсөн төсөвтөө задаргаа оруулж өгөх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.
Жишээлбэл Хавдрын эмнэлэг шинээр барихаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ч төсөвт суулгаагүй орхигдуулсан. Энэ мэт төлөвлөсөн ч төсвийн суулгалгүй олон арван танихгүй ажил хийж гүйцэтгэхээр төсвүүдийг тодотгосон байгаа нь сонгууль угтсан эрх баригчийн намынхны улайрал гэсэн хардлагыг дагуулж байна. Уг нь 2024 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 100 гаруй төсөл хөтөлбөр байгаа. Эдгээр нь 2024 оны төсвийн төсөлд тусгагдсан эсэхийг шалгаж үзэхэд нийцлэлийн хувь 57 орчим хувьтай гарсан. Нөгөө талаасаа улсын төсвөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ өөрөө улсын хөгжлийн төлөвлөгөөтэй нийцэж байгааг шууд авч үзэж судалсан. Гэтэл энэ тохиолдол нийцэл бүр ч бага буюу 33 хувьтай гарч байна. Тэгвэл түр зуурын шинжтэй, тухайн нэг орон нутаг, тойрогт чиглэсэн төсөв баталсан эсэхийг няглахад
Манай улсын хувьд эхний ээлжинд эрчим хүчний найдвартай байдлыг хангах бүтээн байгуулалт нь хийх шаардлагатай байгаа эгзэгтэй үед Монгол улсын Засгийн газар улсын төсөвтөө орон нутагт соёлын төв барих олон арван төсөлд төсөв суутгахаар болжээ. Соёл спортын салбарыг орхигдуулж болохгүй ч ард иргэдэд эхний ээлжинд дулаан ая тухтай орчин нэн шаардлагатай байгаа. Түүнчлэн соёлын төв гэх нэрийдлийн дор спорт заал барьдаг жишиг тогтоод удаж байгаа. Тухайлбал “Шинэ сум” төслийн хүрээнд орон нутагт баригдсан соёлын төвүүд стандартын бус тайзтай, нүсэр том талбайтай, хэнд ч хэрэггүй өндөр таазтай, гэрэл дууны техник байршуулах боломжгүй, дуу намсгагчгүй, цуурайшилт ихтэй гээд түлхүү бөхөө барилдуулж, хурлаа хийж байгаа харагддаг. Ийм л хэрэгцээгүй төсөлд төсөв суутгасаар байх уу? Үнэнхүү соёл спортын салбарыг дэмжиж барилгажуулж байгаа бол соёлын төв, тайзны стандартыг нэхдэг, стандарт мэддэг боловсон хүчин эхлээд бэлдэх нь чухал л даа. Нэмээд хөндөхөд орон нутгийн театр, соёлын төвүүдэд мэргэжлийн сургууль төгсөж, усыг нь ууж ёсыг нь дагасан боловсон хүчин байдаггүй. Түүнчлэн тухайн орон нутгийн удирдлагууд өөрийн хань бүл, хамаатан саднаа томилж, татвар төлөгчдийн мөнгөөр угжуулж суудаг. Ийм л унтаа, унж дорой урлагийн байгууллагад театр ч биш спорт заал барьж өгдөг байж улсын төсөвт суутгаж, ажил болох шаардлага бий юу? Үүнийхээ оронд орон нутгийн иргэдийг дулаан тохьтой байлгах үүднээс эрчим хүчний найдвартай байдлыг хангах хөгжлийн төлөвлөгөөндөө төсвийг нь суулгавал зохилтой.
2024 онд улсын төсвийн санхүүжилтээр санхүүжих нийт 1050 төсөл арга хэмжээ байгаа. Үүнээс 4,3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй шинээр хэрэгжих 498 төсөл арга хэмжээ бий. Шинээр хэрэгжих төслүүдийг төсвийн ерөнхий зарцуулагчаар нь авч үзвэл 30 орчим хувь нь Зам тээврийн сайдын багцад багтаж байна. Эдгээрээс хамгийн их төсвийг шаардаж байгаа ажлууд нь авто зам. Тус ажлуудыг 2024 оны улсын хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлсэн гэж байгаа боловч төдийлөн сайн уялдаагүй нь ажиглагдсан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сант Марал төвөөс иргэдийн дунд "Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ" гэх санал асуулгыг явуулсан. Үүгээр иргэд үнийн өсөлт, ажилгүйдэл хамгийн их тулгамдаж байгаа асуудал гэж үзсэн. Эдгээр тулгамдаж байгаа асуудалд шууд чиглэсэн төсөл арга хэмжээ ирэх оны төсөвт төдийлөн тусаагүй. Өөр нэг анхаарах асуудал нь шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн эхний санхүүжилт нь хуулийн заалтын дагуу төлөвлөгдөөгүй. Шаардагдах түвшнөөс бага хэмжээтэйгээр төлөвлөгдсөн төсөл олон байсан. Ингэснээр тус арга хэмжээнүүд цаашид заасан хугацаандаа хэрэгжиж чадахгүй байх, ирэх жилийн төсөвт ачаалал үүсгэх, төсөвт тодотгол хийх зэрэг сөрөг нөлөөг үүсгэх эрсдэлтэй. Мөн ижил зориулалттай хэрнээ төсөвт өртөг ялгаатай төсөл, арга хэмжээнүүд их байна. Жишээлбэл, 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилга аймгуудад төлөвлөгдсөн байдлыг харвал орон нутаг бүрд өөр, өөр гэхчлэн.
Шинээр хэрэгжих барилга байгууламжуудыг төрлөөр нь авч үзвэл:
1,3 их наядын төсөвтэй нийт 53 хатуу хучилттай авто замын барилга байгууламж,
128,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 33 цэцэрлэгийн барилга,
362 тэрбумын төсөвтэй 28 сургуулийн барилга,
66,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 соёлын төвийн барилга,
34,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 16 спорт заалны барилга төлөвлөгдсөн байна.
Сангийн яамны зүгээс төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөлт хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан. Салбар яамдаас ирсэн төсвийн саналуудыг Сангийн яам нэгтгэдэг. Эл яам илүү шүүлтүүртэй хандах болов уу гэсэн горьдлоготойгоор ажиглах л үлдлээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ