Aнагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргал хоёр жилийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалын газар харамсалтайгаар амь насаа алдсан.
Ар гэрийн хүсэлтээр талийгаачийн анхны болон хоёр дахь задлан шинжилгээний хариуд дүгнэлт хийхээр таван салбар зөвлөлийн төлөөлөгчдөөс бүрдсэн шинжээчийн багийг томилсон. Талийгаачийн ар гэрээс өөрсдийнх нь уг хэрэгт хэрэгт сэжиглэж байгаа Нүүр ам ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ч.Гантөмөр, гишүүн Б.Батбаяр нар задланд дүгнэлт хийх багт орсныг эсэргүүцэж, хүсэлт гаргасан.
Тавдугаар сараас эхлэн нийт 4 удаа хүсэлт өгсөн ч хангаж шийдвэрлэх боломжгүй гэх хариуг давтан өгч байсан учир гэргий А.Отгонцэцэг нь УЕП-ын байрны гадаа мэдээлэл хийснээр уг хүсэлт гурван цагийн дотор шийдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шинжээчийн багаас Ч Гантөмөр, Б.Батбаяр нарыг хассан. Үүний дараа ажлын хэсэг А.Отгонцэцэгийг хүлээн авч уулзаж, Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр энэ хэрэгт хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн байдаг. Харин одоогийн байдлаар Г.Ганжаргал агсны амь насаа алдсан хэргийн үйл явц задлан шинжилгээний хариуд дүгнэлт өгөх хоёр шинжээч эмчийн хариу гараагүй, ажлын хэсэг хавтаст хэрэгтэй танилцаж хэрэг дээр ажилласан мөрдөгчид даалгавар өгсөн байдалтай байна. Мөн анх хэргийн газар ажиллаж гадны нөлөөгүй гэх дүгнэлтийг гаргасан эмчээс мэдүүлэг авах шаардлагатай байгаа аж.
Нэмж дурьдахад, Г.Ганжаргал агсны гэргий А.Отгонцэцэг 12 хүсэлтийг гаргаж, үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүссэн. Тухайлбал, талийгаач дөрвөн давхраас унахдаа хоёр давхрын тагтны хүрээ модонд цохигдсон гэж дүгнэсэн. Гэвч гурван өөр хэсэгт цусаар бохирлогдсоны учрыг тайлж дүгнээгүй. Нас барснаас хойш гурван сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хийсэн задлан шинжилгээгээр хумснаас холимог ДНК илэрснийг зөвхөн дурьдаад орхисон. Хэнийх байсан эсэхийг тогтоогүй зэрэг асуудлууд бий.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо