БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу олны нүдэнд үзэгдэхээ болиод удаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хятадын эрх баригчид мягмар гарагт /2023.10.24/ түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ шийдвэрийг Үндэсний Ардын Төлөөлөгчдийн Их Хурал гаргаж Лигээс гадна Гадаад хэргийн сайд асан Цин Ганыг улсын зөвлөлийн гишүүнээс татан буулгажээ. Ли ямар нэгэн тайлбаргүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн Хятадын хоёр дахь томоохон албан тушаалтан боллоо. Түүнийг мөн Цэргийн төв зөвлөлийн гишүүний албан тушаалаас татан буулгасан аж. Өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын эрх баригчид Цинийг олны нүдэнд харагдахгүй удсаны дараа Гадаад хэргийн сайдын албан тушаалаас нь түдгэлзүүлж Ван Иг оронд нь томилсон билээ.
Одоогийн байдлаар Лиг орлох хүнийг нэрлээгүй байгаа. Түүнийг алга болсны дараа АНУ-ын засгийн газар Лиг Хятадын эрх баригчид мөрдөн байцааж байгаа учир сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн байх магадлалтай гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: CNN
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ