OХУ-ын Парламентын дээд танхим цөмийн бөмбөг туршихыг хориглосон олон улсын тохиролцоог хүчингүй болгох хуулийн төслийг дэмжсэн билээ. Тус хуулийн төсөл дэмжигдсэнээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын арми цөмийн пуужин харвах сургуулилт хийсэн байна.
Путин цөмийн зэвсэг туршихыг хориглосон тохиролцоог хүчингүй болгох нь АНУ-тай ижил зүйл хийж байгаа явдал гэж хэлсэн. Учир нь АНУ тус тохиролцоонд гарын үсэг зурсан ч соёрхон баталаагүй юм. Оросын төрийн өмчит телевиз цөмийн пуужин харвах сургуулилтыг шууд дамжуулжээ. Телевизийн дамжуулалт дээр Путин армийн өндөр албан тушаалтнуудтай сургуулилтыг удирдаж байгаа нь гарсан байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сургуулилтын зорилго нь “Дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн довтолгоо хийж асар хүчтэй цөмийн цохилт өгөх”-ийг давтах явдал гэж хэлжээ. Үүнтэй ижил сургуулилтыг Оросын арми жил болгоны наймдугаар сард хийдэг. Гэхдээ өчигдрийн сургуулилт ОХУ болон барууны орнуудын хооронд нөхцөл байдал хурцадсан үед явагдав.
Эх сурвалж: Associated Press
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ