surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Зэрлэг амьтан шувуудад зориулан долоон байршилд хөв цөөрөм байгуулжээ

Зэрлэг амьтан шувуудад зориулан долоон байршилд хөв цөөрөм байгуулжээ

БОАЖЯ болон "Юнител" группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгуулжээ. Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран дараах байршлуудад хөв цөөрөм байгуулсан байна.


- Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг,
- Говийн бага ДЦГ,
- Хөх Сэрхийн нурууны УТХГ,
- Хан Хөхийн нурууны УТХГ,
- Их газрын чулууны БЦГ,
- Тужийн нарсны БЦГ,
- Ховд аймаг,
- Говийн их ДЦГ-ын "А" хэсэг,
- Тост тосон бумбын нурууны БНГ,
- Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгууллаа.

Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1