Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр/2023.10.26/ мэдээлэл хийлээ. Сүүлийн үед тус холбооны санхүүжилт, төсөв, бодлоготой холбоотой хэрүүл маргаан олон нийтийн сүлжээнд дэгдсэн билээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж:
-Манай холбоо дөрвөн жил тутамд нэг удаа дотоод сонгуулиа хийдэг. Нөгөө талдаа олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага. Энэ жил их хурлаа хийн ерөнхийлөгчөө сонгосон. Гурван сар өнгөрчээ. Ерөнхийлөгч маань энэ салбартаа олон жил клуб хөгжүүлж, энэ спортоороо 40 гаруй жил хичээллэсэн хүн. М.Болд гэх хүн бий. Их хурлаас манай 15 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл сонгогдсон. 80 гаруй хувь нь шинэ залуу боловсон хүч. Бүгд энэ салбараасаа бий болсон. Тэгэхээр бодлогын хувьд энэ салбарынхаа тамирчин, мэргэжилтнээс бий болсон. Миний хувьд ажлаа хүлээн аваад хоёр сар болж байна. Сүүлийн таван жил клуб хөгжүүлэлтийн менежмент дээр ажилсаар ирсэн.
Цаашдаа бид богино хугацааны хөтөлбөрөө гаргасан. Хоёр том ажил бий. Тогтоол гарсан. Техник хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэл өгсөн. Бид олон улсын шинж чанартай форум зохион байгуулна. Нөхөрсгөөр санал, шүүмжлэл өгч байгаа нөхдийнхөө санааг тусгана. Бид дэд бүтцээ хангах ажлаа сүүлийн найман жил сайн хийжээ. Талбай, орон зай, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Технологийн шийдлийн дэд бүтцүүдийг бас хийж байгаа. LED дэлгэц, VAR-ийг хийж эхлүүллээ. Нийт 21 аймаг, есөн дүүргийн хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Энэ бол урт хугацааны хөтөлбөр учир дөрвөн жил хэрэгжинэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн урсгалыг хүмүүс сонирхож байна. Бид олон улсын болон Азийн хөлбөмбөгийн дүрэм түүнтэй уялдсан Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмээ л баримталдаг. Эх үүсвэрийн тухайд жил бүр их хурлаараа төсвөө баталдаг. Энэ жил бид төсөөллөөрөө 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Үүнийг долларт шилжүүлбэл 2.1 сая ам.доллар байна. Энэ орлогын эх үүсвэрийн гол урсгал нь олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооноос бүрддэг. Энэ жил бид олон улсын хөлбөмбөгийн холбооноос 1.25 сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилтыг өнөөдрийн байдлаар 6 тэрбум 57 сая 909 мянган төгрөгний орлого татан төлөврүүлсэн байна.
Зарцуулалтын тухайд нийтдээ бид 8 тэрбум 620 сая төгрөгний зардал гаргажээ. Задалбал, нас насны шигшээ багуудад 27 хувь буюу 2 тэрбум 324 сая 100 мянган төгрөг, үйл ажиллагааны зардал 29 хувь буюу 2 тэрбум 472 сая төгрөг, тэмцээн зохион байгуулалт 26 хувь буюу 530 сая төгрөг, гишүүн байгууллагуудын дэмжлэгт 18 хувь буюу 1.5 тэрбум төгрөг тус тус зарцуулагджээ. Шагналын санд 1 тэрбум 749 сая 300 мянган төгрөг зарцуулна. Энэ зарцуулалт нь орлогын 71 хувь.
Төсвийн тодотгол оруулах тогтоол гаргасан. Энэ тогтоолоор клубуудын хүсээд байгаа санхүүжилтын тодорхой хэсэг болон шагнал урамшууллыг нэмэгдүүлье гэсэн. Шагналын санг төсвийн тодотгол хийн нэмэгдүүлсэн. Хөлбөмбөгийн холбоо жил бүр төсөв зохиогоод батлахдаа төсөөллөө гадаадын санхүүжилтээс гадна дотоодын маркетингийн орлогоор бүрдүүлэх орлогоо дутуу хэлбэрээр баталдаг. Дутуугаа үйл ажиллагааны, маркетингийн идэвхжүүлэлтээрээ нөхдөг. 2023 онд бид нар 2.5 тэрбум төгрөгийн төсвийн дутагдалтай батлаад ажиллаж байна. Ирэх онд 2.6 тэрбум төгрөгийн дутагдалтай төсвөө баталсан.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ