Газын зурвас дахь Хамасын хонгилын сүлжээнд дайтахдаа израильчууд "хөвөн бөмбөг" гэх шинэ зэвсэг ашиглах гэж байна. Энэ нь тэсрэх бодис агуулаагүй боловч аливаа нүх, хонгилын амыг битүүмжлэхэд ашигладаг химийн бөмбөг юм. Хүчтэй тэлсээр, эцэст нь хатуурч, гэнэт дэлбэрдэг хөвөн бөмбөгийн хэрэглээний талаар Израилийн Батлан хамгаалах хүчин ямар ч тайлбар хийгээгүй байна.
Израилийн цэргүүд 2021 он сургуулилалт хийх үеэрээ Газын зурвастай хиллэдэг баазад хуурамч туннелийн систем суурилуулж, хөвөн бөмбөг байрлуулж байжээ.
Шингэн эмульс буюу хөвөн бөмбөг нь ажиллахад аюултай зэвсэг. Зарим цэрэг хольцтой буруу харьцсанаас болж хараагүй болсон тохиолдол байдаг. Хөвөн бөмбөг нь хуванцар савлагаатай бөгөөд дотроо хоёр тусдаа тасалгаатай, тасалгаа бүрт өөр өөр шингэн бий. Бөмбөгийг байрлуулах эсвэл шидсэн тохиолдолд нэгдлүүд хоорондоо холилдоно.
Израилийн арми хөвөн бөмбөгөөс гадна хонгилын тулаанд робот, нисгэгчгүй онгоц ашиглах боломжтой. Гэхдээ эдгээрийг газар доор ажиллуулахад хүндрэлтэй байдаг. Газар доор радио долгион сул байдагтай энэ нь холбоотой. "Газар доорх тулаан нь усан доор тулалдахтай адил. Газар дээр ашигласан ямар ч зүйл газар доор ижил үр дүнтэй байж чаддаггүй" гэж АНУ-ын хошууч асан Жон Спенсер хэлжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ