Цахим хөгжил, харицлаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Цахим орчны халдлага, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд сүүлийн жилүүдэд 2-3 дахин өссөн байгаа юм. Насанд хүрээгүй хүүхдийн 82 хувь нь зүй бус утгатай зурвас авч байсан судалгаа байдаг юм байна. Эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах, хязгаарлах программ хангамжийн, тоон бичиг үсгийн ур чадвар байхгүйгээс хүүхдээ цахим дарамтад өртөхөөс сэргийлж чаддаггүй. Тэгвэл энэ хуульд олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулиар хэн нэгэнд хариуцлага тооцуулж, зөрчил хянан шалгахгүй харин зөрчилтэй контентууд юу вэ гэдгийг хуульд зааж өгсөн байна. Жишээ нь хүнийг амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулахыг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг, гэмт хэрэг зөрчлийн үйлдлийг нарийвчлан зааж зааварласан, хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл амьдрахыг уриалж сурталчилсан зэргийг зөрчил гэж зааж өгч байгаа юм байна. Мөн гэмт халдлагатай тэмцэх нийтийн төв байгуулагдсан талаар Н.Учрал гишүүн дурьдаад “ Энэ төвийн дэргэд олон нийттэй харилцах мэргэжилтэн, хүний эрхийн шинжээч, хамгаалагч нар 24 цаг ажиллаж, цахим орчны зөрчилд дүгнэлт гаргана. Харин нийтийн төв энэхүү дүгнэлтийг хууль хяналтын байгууллага, олон нийтийн үйлчилгээ үзүүлэгч нарт, олон улсад итгэмжлэгдсэн байгуулагад шилжүүлж болно гэнэ. 300.000-аас дээш хэрэглэгчтэй олог нийтийн үйлчилгээ эрхлэгч нь Монгол улсад биет төлөөлөгчийн газраа байгуулж болно. Цахим орчны хуурамч хаягийн тухайд баталгаажсан дугаар, и-мэйл хаягаараа бүртгүүлэх ёстой” гэж зөвлөлөө.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ