Саудын Араб улсын Рияадх хотод 7 өдрийн турш үргэлжилж буй Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн төрөлд -73 кг-ын жинд дэлхийн хошой аварга Э.Батболд алтан медаль хүртжээ.
Тэрбээр ОХУ, Герман, Бразил улсын тамирчдыг буулган авч аваргаар тодорсон байна. Тодруулбал, Бразилын тамирчныг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчныг оноогоор ялаад аваргын алтан медалийн төлөө Германы тамирчинтай тулалдсан байна.
Дэлхийн тулааны спортын их наадамд спортын 16 төрөлд 1700 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд дэлхийд чансаагаараа эхний наймд бичигддэг тамирчид урилгаар оролцдог аж. Монгол Улсаас жюү жицүгийн дөрвөн тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүллээ.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ