Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ.
Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна. Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүлжээ.
Ингээд нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байжээ. Мөн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй (эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн) байна. Харин яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ.
Тус компаниас эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд олон мянгаараа байгааг илтгэнэ. Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл гэж тодотголоо.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн