“Монголын нэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг” НӨАТ-ын буцаал олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх санаачлагыг дэмжиж байна. НӨАТ нь татвар мэт үйлдэлтэй боловч угтаа татвар бол биш юм. Учир нь санхүүгийн тайланд НӨАТ-ыг татварын зардлаар бус өглөг, авлагын зарчмаар бүртгэдэг. Нягтлан бодогчид бид НӨАТ-ын бүртгэл далд эдийн засгийг ил болгох, шударга татварын тогтолцоог бүрдүүлэхэд хамгийн чухал гэдгийг мэргэжлийн үүднээс нотлож чадна.
НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлснээр иргэд и-баримтаа бүртгүүлэх нь нэмэгдэж, төр иргэдийнхээ хэрэглээг бэлэн тоон мэдээлэлд үндэслэн бүртгэж, оновчтой бодлого, шийдвэр гаргахад энэ нь чухал баримт болно. Мөн хяналтаа алдсан авлигын сүлжээг илрүүлж чадна. Өнөөдрийн “ногоон автобусны хэрэг”, олон жил барьж буй Дарханы зам, “Авилга” хороолол зэрэг луйвруудын хэрэг дахин гарах ёсгүй. Тиймээс авлига, луйврын хэргийг гаргахгүй байх хяналтыг НӨАТ-ын оновчтой бодлогоор хянаж болно.
Сангийн яам, нэр бүхий албан тушаалтнууд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачлагыг эсэргүүцэж байгаад харамсаж байна.
НӨАТ-ын үндсэн зорилгыг бодитоор хэрэгжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих санаачлага бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж байна.
Монголын нэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Ж.Онон
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн