Шүүхийн орчин нөхцөл муу, ачаалал их байдаг нь шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг талаар олон нийт хэлж, мэдээлдэг. Гэсэн ч эл байдал сайжрахгүй өнөөг хүрсэн. Тэгвэл уг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэллээ.
Тэрбээр УИХ-ын чуулганаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэх үеэр "Ний нуугүй хэлэхэд сүүлийн 10 жил шүүхэд хөрөнгө оруулалт хийгдээгүй. Монгол Улсын хамгийн хоцрогдсон компьютертэй газар бол шүүх байгууллага. Хамгийн нурж унах гэж байгаа байртай газар нь бас шүүх. Нэг жижигхэн өрөөнд гурван шүүгч зээрэгцээд өөд, өөдөөсөө хараад сууж байгаа. Нэг шүүгчид хэргийн оролцогч орж ирэхэд үлдсэн хоёр шүүгч нь хэргийг нь сонсоод сууж байгаа. Юун хараат бус байдал. Үйлчилгээ үзүүлэх нөхцөл байхгүй.
Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд тог, ус тасарсан. Иргэд ариун цэврийн өрөө орох боломжгүй байдалтай хэд хонож байна. Бодит байдал ийм л байна. Анх удаа 2024 оны төсөв дээр 10 тэрбум төгрөг тусгасан. Улсын хэмжээний шүүхийн дэд бүтцийг бий болгоно. Шүүхийнхэнд компьютер авч өгөхөд шүүх цахимжана гэж ойлгох нь өрөөсгөл. Хамгийн гол нь хамгаалагдсан программ хангамжийн асуудал яригдаж байгаа. Энийг Монгол Улсын шүүх Солонгосын байгууллагатай хамтарсан дунд хугацааны төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Нэг шүүгчид оногдож байгаа ачааллын зураглал бүтэн хийгдсэн. Нэг шүүгч иргэний хавтаст хэргийг төвлөрч биш гүйлгэж уншихад дөрөв хоног зарцуулахаар байна. Долоо хоног тутамд ирж байгаа хэргийнх нь материал шүү дээ. Ажлын таван өдөр ширээн дээр нь овоорч байгаа материалыг гүйлгээд уншихад л дөрөв хоног зарцуулж байна. Шүүх хурал хийхгүйгээр, хэргийн материалд үнэлгээ дүгнэлт хийх боломж олгохгүйгээр, ном гүйлгэж уншдаг шиг л унших тухай юм.
Шүүгч нарыг боломжит хэт их ачаалалд аваачсан. Шүүгчийн орон тоог нэмээгүй. Битгий шүүх рүү чичлээрэй. Нүүр байхгүй шүү. Ийм өндөр ачаалалтай учраас шүүгчийн орон тоон дээр ажиллах хуульч олдохгүй болоод байгаа юм. Өрсөлдөх гэж нэр дэвших ч үгүй. Шүүгчээр ажиллахаас зугтдаг болсон" гэдгийг тодотголоо.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй