УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:- Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задлаад байгааг таслан зогсоох ёстой. Ийм тохиолдолд шууд сэтгүүлчийг буруутгаж болохгүй байна. Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг л тогтоох хэрэгтэй. Хавтаст хэргийн материалыг хэдхэн сэтгүүлч тэр чигээр нь гаргаж тавиад, улс орныг шуугиулдаг болоод удлаа шүү дээ. Тухайн мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцсон өчнөөн хүний хөдөлмөрийг ингэж баллаж, буруутай этгээд нь ял завших боломж бүрдүүлж байна. Ер нь яг энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороонд та мэдээлэл хийх хэрэгтэй. Нөгөө талаас хуулийнхан бие биеэ шалгаж чадахгүй, энэ ажлыг гацаагаад байгаа бол прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн шалгах албыг сэргээн байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна сүүлийн үед хууль зөрчөөд байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын талаар байнга ярих болсон. Ийм зүйлд холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож, нэг тийш нь шийдвэрлэхгүй бол дараагийн үедээ муу үлгэр дуурайл үлдээгээд байна. Гэхдээ хуулийнхан маань ажлаа хийж чадахгүй болтол эрх зүйн орчныг нь чангалчих вий гэдгийг бас бодолцоорой. Ямар ч тохиолдолд цагдан хорьж, баривчилж болдоггүй байдалд оруулчихгүй анхаараарай.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй