БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүүхдийн хоолны мөнгийг нэмэх талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 төгрөг. Үүнийг хамгийн багадаа 4000 төгрөг болгох шаардлагатай байна. Учир нь хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийн 80 хувийг цэцэрлэгээс авч байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, 1-5 ангийн үдийн хоолны зардал нь нийт 170 орчим тэрбум болдог. Үүн дээр нэмээд тогооч нарын цалин хувьсах зардлууд гэхээр 230 тэрбум төгрөг улсын төсөвт суудаг гэсэн үг. Үүнийг нэмнэ гэвэл ахиад 230 тэрбум хэрэгтэй болно.
Тэгэхээр, хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг хүүхдийн хоолонд зарцуулах шийдэл бас байж болно.
Ингэснээр 1-12 ангийн бүх хүүхдэд үдийн хоол өгөх боломжтой бөгөөд асуудлыг ийм байдлаар шийдэхгүй бол дан ганц төсөв дээр суулгаж болохгүй. Энэ их эрсдэлтэй. Гурван ээлжийн сургуулийн хөрөнгө оруулалт, цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал байна. Жил бүр 20 мянган хүүхэд шинээр нэмэгддэг. Ойрын хугацаанд 150 орчим сургууль нэмж барих шаардлагатай учраас 230 тэрбумаар сургууль, цэцэрлэг барих уу, хүүхдийн хоолны зардлыг 50 хувь нэмэх үү гэх сонголттой нүүр тулж байна. Хэрэв эцэг, эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянгын 50 мянгыг тухайн хүүхдийн ирцээр бүртгээд хооллолдог болно. Зун хичээл, сургууль амрахаар мэдээж төлбөр авахгүй. Ийм боломжуудыг нийгэм зөвшилцөлд хүрвэл 1-12 ангийн хүүхдүүд сургууль дээрээ хооллох боломжтой" гэлээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ