surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоор санал өгсөн иргэдийн 70 хувь эмэгтэйчүүд байна

Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоор санал өгсөн иргэдийн 70 хувь эмэгтэйчүүд байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийг 5 хувь болгох санал асуулгад 6 хоногт 104 мянган хүн дэмжин гарын үсэг зурсан тул уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ"Хуульд заасан үндэслэлүүдийн дагуу D-Parliament цахим системд нийт 489 санал ирж үүний 50 хувь нь НӨАТ-тай холбоотой санал ирсэн бөгөөд албан бичгээр МҮХАҮТ, CEO клубээс олон давтамжтай ирсэн тул аравдугаар сарын 17-ны өдөр цахим өргөдлийг хүлээн авсан. Зургаан хоног хүрэхгүй хугацаанд 104 мянга 791 иргэн дэмжиж, ДАН системээр цахим гарын үсэг зурсан. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал боллоо. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.

ДАН системээр өгсөн санал нь иргэд зүгээр нэг дэмжсэн санал биш тодорхой зорилготойгоор өгснөө илэрхийлсэн байна. Иргэдийн санал 100 мянгад хүрсэн бол 30 хоногоос өмнө хааж болно, үр дүнг ажлын гурав хоногт багтаан хүргүүлнэ, журамд заасан шаардлагыг хангасан бол холбогдох байнгын хороо 14 хоногт авч хэлэлцэнэ, УИХ-ын дарга чуулганы хуралдаанд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ гэж заасны дагуу нийтийн өргөдлийн дүнг мэдээлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг холбогдох санал дүгнэлтийг хийсэн. Иргэдээс ирсэн саналыг нийлүүлэн би цахим систем оруулсан" гэлээ.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 104 мянга 791 иргэн санал өгсөн бөгөөд хүйсээр нь авч үзвэл,

30.4 хувь нь 18-25 нас,

21.8 хувь нь 26-30 нас,

22.3 хувь нь 31-35 насныхан байна.

Харин хүйсийн хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд байсан хэмээн УИХ-ын дарга танилцууллаа.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1