Өмнөх онуудад ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийн хоолны материалын тендерийг бүтэн хичээлийн жилээр нь нэг компани худалдаж аваад хариуцдаг байсан бол энэ оноос БШУЯ сургуулийн захиргаанд тендер сонгон шалгаруулах ажлыг даалгажээ. Тиймээс энэ есдүгээр сараас эхлэн сургуулиуд үдийн цайны материалдаа тендер зарлаж байгаа ч төсвийн мөнгө нь багаас болж тендерт оролцох компани олдохгүй байгаа аж.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын үндэсний лаборатори, улсын тэргүүний "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн бага ангид нийт 1193 хүүхэд сурдаг. Нэг хүүхдэд ногдох үдийн цайны төсөв 1500 төгрөг. Тус сургуулийн захиргаа 09-р сард 69.9 сая төгрөгийн төсөвтэй үдийн хоолны материал худалдан авах тендер зарласан ч одоог хүртэл нийлүүлэх компаниа олоогүй явсаар санхүүжилтийн мөнгө нь 30 сая хүрэхгүй болжээ. Үлдсэн энэ мөнгөөр тус сургуулийн 1200 орчим сурагч он дуустал буюу сурагчийн амралтыг хасаад ойролцоогоор 40 хоног хооллох ёстой болсон аж.
Улсын хэмжээнд 380 мянга гаруй сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бөгөөд жил бүрийн төсөвт зардлыг нь тусгаж, нэг сурагчид өдөрт 1500 төгрөгийн үдийн цай өгдөг. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчдын хоолны мөнгийг төсвөөс бус сурагчдын эцэг эхийн зардлаар нэмэх нь зүйтэй" хэмээсэн билээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн