Нохойнд хазуулсан есөн иргэнд галзуугийн бус сүрьеэгийн вакцин тарьжээ. Аймшигтай мэдээ. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын бодит байдал ердөө л энэ. Ганц хүнд бол эндүүрч, андуурчээ гэхсэн. Харамсалтай нь, есийн есөн хүнд тарина гэдэг нэг бол хайнга нь дэндсэн сувилагч, эс бөгөөс тариагаа ч ялгахгүйгээр анагаахын сургуулийг төгссөн гэж ойлгогдож байна.
Өдгөө эдгээр есөн иргэнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээг эхлүүлсэн ба биеийн байдал нь дунд зэрэг гэдгийг албаныхан хэлжээ. Тэдний эмчилгээ доод тал нь хагас жил үргэлжлэх ба энэ хооронд сүрьегээр өвчилж болзошгүй байгаа тул өнөөдрийн байдлаар, Монголдоо хамгийн сайн гэгдэх халдварт өвчний болон дүрс оношилгооны, дотрын эмч нарын багийг бүрдүүлжээ.
Хамгийн гол нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн эрүүл мэндэд сэтгэл зовниж, гадаадад эмчлүүлэх улсыг судлахыг үүрэг болгосон ба харин яамных нь албан тушаалтнууд “Тэгэх шаардлагагүй. Сүрьеэг Монгол Улсад эмчлэх бүрэн стандарттай. Шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, бусад зүйлс манай улсад байгаа учраас сүрьеэ гэдгээр нь эмчлэх боломжтой” гэсэн хариу өгчээ. Одоогоор хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа ч сайдынхаа эсрэг том толгой гаргаж байгаа ЭМЯ-ны албан тушаалтнууд эрсдэлийг тооцсон л байгаа даа.
Үүнд, анхаарал татсан нэг асуудал нь ДЭМБ-д хандан зөвлөмж авахаар болсон байна. Учир нь, манай улс анх удаа ийм байдалтай нүүр тулсан тул туршлагагүйн дээр эн тэргүүнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих ёстой гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан байна.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо