УИХ-ын 2024 оны сонгуулиар бүрдэх парламент тойргоос сонгогдсон 78, жагсаалтаар нэрлэгдэх 48 гишүүн, нийт 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ дагуу улс төрийн намууд 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Бүр зарим нь сонгууль угтаж цүнх баригч нараараа малчдад машин мотоцикл тараагаад эхэлсэн. Сонирхуулахад ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх 21 аймгийг гороолж, сугалаа тарааж, бэлэг цацлаа. Тэгвэл 126 гишүүнтэй болох ирэх жилийн улс төрийн марафоны урт жагсаалтыг хэн хэн тэргүүлэх бол гэсэн асуудал ихээхэн сонирхол татаж байгаа. Үүнийгээ дагаад намуудын стратеги яригдаж эхэллээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар хэдий хагаралдаантай байгаа ч удаа дараагийн томилолт хийж, ихээхэн идэвхи зүтгэлтэй байгаа зураглалыг олон нийт харж байна.
Өнгөрөгч есөн сараас эхлээд намууд жагсаалтын дэсээ гаргаж, сонгогчдын уур амьсгалыг шиншилж эхэлсэн. Одоо жагсаалт, мандатын ерөнхий зураглал намын дарга нарын цээжинд байгаа.
НЭГ. МОНГОЛ АРДЫН НАМ
Дотооддоо хагаралдаантай байгаа МАН. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,хотын дарга асан Д.Сумъяабазар нарын зураглалаар бол эл намын жагсаалтыг Н.Учрал, Г.Тэмүүлэн нарын залуу гишүүд тэргүүлнэ. Харин У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын зураглалаар бол УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүлэх нь ойлгомжтой.
ХОЁР. АРДЧИЛСАН НАМ
Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэж хоёр хуваагдчихаад байгаа Ардчилсан намын хувьд ганц хүний гар харж суухаасаа нэгэнтээ өнгөрсөн. Тэгвэл ийм эгзэгтэй үед Ц.Элбэгдорж эл намын үндсэн зураглалыг өрж байгаа. Түүний зурснаар Лу.Гантөмөр намынхаа жагсаалтыг тэргүүлнэ. Харин Лу. Гантөмөрийн ард С.Баярцогт таахалзан зогсож байна. Өөрөөр хэлбэл Лу.Гантөмөр бол С.Баярцогтын ил дүр. Рейтинг нь шалдаа буусан Ардчилсан намыг аврах сонгуулийн зургийг С.Баярцогт зурж, Ц.Элбэгдорж зөвлөнө. Лу.Гантөмөрийн араас Д.Ганбат, Н.Туваан нарын гишүүдийг дэсэлнэ. Уг намын нэг онцлог нь ирэх сонгуульд залуучуудаа түлхүү өрсөлдөөний талбарт гаргах төлөвтэй байгаа билээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо