Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.30/ 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж ирсэн байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 404 автобус худалдан авсан хэрнээ улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 Аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн.
Автобус I компанид-120,
Автобус-III компанид-80,
Цахилгаан тээвэр компани -50,
Эрдэм Транс-30,
Автобус нэгдэл-10,
“Сутайн буянт”компани-30,
“Цахилгаан тээвэр” компани 30,
“Мяралзаа” компани 8,
“Тэнүүн огоо” компани- 50,
“Тэнүүн дэлгэр” компани-14,
“Атибус” компани найм гээд нийт 400 автобусыг аваад тухайн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн. Үүнээс болж, дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй. Үүнээс болж ханшийн зөрүүнээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гээд өнөөдөртэй золгосон.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ