ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ажлын айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Айлчлалын үеэр тэрбээр Шяншаний аюулгүй байдлын чуулга уулзалтад оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
"Оросын Батлан хамгаалах яамны тэргүүн тус форумын нэгдсэн хуралдаанд "Дэлхийн аюулгүй байдлын салбарт томоохон улсуудын хүлээх хариуцлага, хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл тавина" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн болон Европын хэд хэдэн орны дээд удирдлага, Батлан хамгаалахын сайд, тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож байна.
Аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний 10 дахь удаагийн форум 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд явагдана. Их Британи, Иран, Орос, Саудын Араб, АНУ зэрэг 90 гаруй орны албан ёсны төлөөлөгчид, эрдэмтэд, дипломатчид оролцох чуулга уулзалтын төлөөлөгчдийн гуравны нэг орчим нь Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нар байх юм.
Форумын гол сэдэв нь “Дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой энх тайван” бөгөөд Ази, Ойрхи Дорнод, Европт онцгой анхаарал хандуулж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар оролцогчид санал солилцоно. Түүнчлэн хиймэл оюун ухаан, цөмийн эрсдэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх ажээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ