Газын зурвас дахь НҮБ-ын тусламж хадгалдаг агуулахууд руу олон мянган хүмүүс хүчээр нэвтэрч орох болжээ. НҮБ-ын Палестинчуудад туслах агентлаг (Unrwa) гурил, саван гэх мэт зүйл хадгалж буй агуулахуудыг хүмүүс тоносон гэж мэдэгдсэн байна.
Тухайлбал “Unrwa”-ийн Дейр- аль-Балах хотод байрладаг томоохон агуулах бямба гарагт /2023.10.28/ тонуулжээ. Тус агуулах нь “Unrwa”-ийн хоёр хамгийн том агуулах, НҮБ-ын илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн ихэнхийг хадгалдаг байсан аж. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) хэвлэлийн ахлах төлөөлөгч Абеер Этефа “BBC”-д хэлэхдээ “Хүмүүст хүнд нөхцөл байдал тулгарсан тул агуулахуудыг тононо гэж бид таамаглаж байсан. Хүмүүс цөхрөнгөө барж, өлсөж байна” гэжээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газа дахь нөхцөл байдал цаг тутам дордож буйг анхааруулсан байна. Тэрбээр “Хоёр сая гаруй хүн аюулгүй орогнох газаргүй дээрээс нь байнга бөмбөгдүүлж, хоол хүнс, уух ус, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдалд байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ