Цэнхэр гаригийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах Баллон д’Ор буюу алтан бөмбөг ёслолын арга хэмжээ өчигдөр/2023.10.30/ боллоо. Энэ жилийн гол өрсөлдөөн дэлхийн аварга болсон Лионель Месси болон Европыг, Английг байлдан дагуулсан Эрлин Холанд нарын хооронд өрнөв. Ийнхүү алтан бөмбөгийн эзнээр Лионель Месси найм дахь удаагаа тодорчээ.
Өдгөө 36 настай аргентин эрийн хувьд замналынхаа сүүлийн жилүүдийг Европд бус Америкт өнгөрүүлэхийг илүүд үзэж, Дэвид Бекхэмийн хувь эзэмшдэг Интер Майамиг зорьсон билээ. Мессигийн ард бичигдсэн Холандын хувьд тун гайхалтай улирлыг өнгөрүүлсэн. Норвеги залуу өнгөрсөн улирал Манчестер Ситигийн хамтаар гурван том тэмцээнд түрүүлж, нийт 52 гоол оруулсан. Гэхдээ тэрбээр Парисаас хоосон буцсангүй. Герд Мюллерын нэрэмжит оны шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ.
Месси найм дахь алтан бөмбөгөө гардсаныхаа дараа "Би ийм замналыг туулна, эдгээр амжилтыг гаргана гэж төсөөлж байсангүй. Надад түүхэн дэх, дэлхийн хамгийн шилдэг багт тоглох аз завшаан тохиосон. Хувь тоглогчийн ийм шагналуудыг хүртсэн нь сайхан байна. Эхлээд Копа Америкад, дараа нь дэлхийн аваргад түрүүлнэ гэдэг гайхалтай. Алтан бөмбөг бүхэн минь өөр, өөр шалтгаантай учир онцгой. Эцэст нь би Марадонаг дурсмаар байна. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Тиймээс би түүнийг энд шилдэг тамирчид, дасгалжуулагчид, түүн шиг хөлбөмбөгт хайртай хүмүүсээр хүрээлсэн газар дурсмаар байна. Диего, та хаана ч байсан төрсөн өдрийн мэнд хүргэе. Үүнийг танд зориулж байна" гэжээ.
Хөлбөмбөгийн түүхэнд Месси шиг найман удаа алтан бөмбөгийг хүртсэн тамирчин үгүй. Түүний хувьд анх 2009 онд хүртэж байсан бол түүнээс хойш 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 онуудад хүртэж байсан түүхтэй. Харин Мессигийн мөнхийн өрсөлдөгч Роналдо таван удаа, Мишель Платини, Йохан Кройфф, Марко ван Бастен нар тус бүр гурван удаа алтан бөмбөг хүртсэн.
Амар жимэр амьдрал сонгон нарлаг Майамиг зорьсон Месси шинэ багийнхаа ягаан өмсгөлтэй нийт 14 тоглолтод 11 гоол оруулж, лигүүдийн цомд түрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэгвэл Европд өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа ПСЖ-ийн төлөө 41 тоглолтод 21 гоол оруулсан юм.
Бусад шагналын эздийг танилцуулъя.
Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин – Аитана Бонмати /Испани, Барселона/
Герд Мюллерын нэрэмжит шилдэг довтлогч – Эрлин Холанд /Норвеги, Манчестер Сити/
Копа шагналын эзэн – Жюд Беллинхем /Англи, Реал Мадрид/
Яшины нэрэмжит шилдэг хаалгачийн шагналын эзэн – Эми Мартинез /Аргентин, Астон Вилла/
Сократесын шагналын эзэн – Винисиус Жуниор /Бразил, Реал Мадрид/
Эрэгтэйчүүдийн шилдэг баг – Манчестер Сити
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ