Үндэсний уран хатгамалчдын анхдугаар чуулганыг ирэх сарын 15-17ны өдөр зохион байгуулах ажээ. Уг чуулганы эхний хоёр өдөр буюу 15, 16-ны өдөр “Хатгамаллах урлагийн гайхамшиг-4” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Сүүлийн өдөр буюу 17-ны өдөр 1000 уран хатгамалч Төрийн ордонд цуглаж нэгэн зэрэг учиг шаглах ажээ. Өв соёлыг хадгалах зорилготой энэхүү чуулган 21 аймаг, есөн дүүргийн уран хатгамалч, зээгт наамалч, эсгий ширмэлч, зоос ширээний сүлжмэл болон уран сүлжээчдэд нээлттэй аж.
Тус үзэсгэлэнгээс нийт долоон төрөлд дөрвөн шагналт байр шалгаруулах бөгөөд оролцогчдын тоо хязгаартай юм байна.
Уралдаанд
Үндэсний уламжлалт, уран хатгамал /зүү ороох, загасан нуруу хатгах/
Бусад төрлийн хатгамал
Зээгт наамал
Эсгий ширмэл
Зоос ширээний сүлжмэл болон уламжлалт уран сүлжээ, зангилаа
Мартагдсан соёлын өвийг сэгрээж урласан бүтээл
Соёлын бүтээлч үйлдвэрлэлд зориулсан бүтээгдэхүүнээр оролцох аж.
Уралдааны шагналд,
I байр 7, “МУ-ын УРАН ХАТГАМАЛЧ” цол тэмдэг, өргөмжлөл, 1 000 000 төгрөг
II байр 7, өргөмжлөл 700 000 төгрөг
III байр 7, өргөмжлөл 500 000 төгрөг
Тусгай байр 7, өргөмжлөл 250,000 төгрөг
МҮУУХХолбооны тэргүүний нэрэмжит “Өвлөн уламжлагч хатгамалч" таван шагнал гардуулна. Бусад оролцогчдод Талархлын бичиг гардуулах ажээ.
Үндэсний уран хатгамалчдын уралдаанд байр эзлэсэн уран бүтээлчдийг цаашид дотоод, Олон улсын урлаг соёлын наадам, үзэсгэлэн уралдаануудад зуучлан оролцуулна хэмээн Монголын үндэсний уран хатгамалчдын холбооноос мэдэгджээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй