Хөгжлийн банкны асуудлаар нотлох баримт шинжлэн судлах сонсгол хоёрдахь өдрөө үргэлжилж, Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулга хийлээ. Тэрбээр “Өнөөдөр 15 компанийн хэрэгт 57 гэрчийг дуудсан байгаа. "Империал гоулд майнинг" ХХК-тай холбоотой дөрвөн гэрч оролцоно. Компанийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай, хувьцаа эзэмшигч М.Энхтайванбаатар, Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Даваажаргал нар ирсэн байна. Ингээд шинжээчийн дүгнэлтийг сонсъё гэв.
Шинжээч: "Империал гоулд майнинг" ХХК Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд 2018 онд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийг авах хүсэлт ирүүлж, 2019 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлж эхэлсэн. Авсан зээлийн зарцуулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Энэ санхүүжилт нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 12.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дууссан.Чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчид хүсэлт гаргах үед иргэн Н.Батмагнай 30 хувь, Т.Мөнхбаяр 40, М.Энхтайванбаатар 30 хувийг эзэмшиж байсан. Нийт 16 тэрбум төгрөгийн зарцуулалтыг харахад Хөгжлийг банкнаас нийт дөрвөн удаа 15 тэрбум 960 сая төгрөг шилжүүлснээс 7.37 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан.
Хөгжлийн банкны төлөөлөл, дэд захирал асан Ч.Мөнхбаяр:
-Энэ барьцааг сулласны дараа гүйлгээ хийсэн. ТЭЗҮ бол таван жилийн хугацаатай байдаг. Өнгөрсөн 2014 онд ТЭЗҮ гаргаж, 2019 онд дуусах байсан. Нэмэлт тодотгол хийлгэхийг аж ахуйн нэгжид хариуцуулсан байна гэв.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ