УИХ энэ өдрүүдэд Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлэхээр тусгаад буй.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн өгч буй мэдээллээр төрийн албан хаагчдад дараах боломжийг олгожээ. Үүнд, төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх бол төрийн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан аж. Нийтлэг үйлчилгээний албанд ажиллагсдад нийт 217.7 мянган хүн хамаардаг байна. Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар орон нутгийн нэмэгдэл олгох бол аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно.
Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана.
Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө. Орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон байна. Ингэснээр нэгээс дээш жил ажиллавал 1 хувиар, хоёроос дээш жил ажиллавал 2 хувиар, 10-аас дээш жил ажиллавал 10 хувиар ажилласан жилийн нэмэгдэл авдаг болсон. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж, Төрийн захиргааны албан хаагчаар ажиллавал ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1.3 жилээр, тосгонд 1.6 жил ажилласантай тус, тус дүйцүүлэн тооцдог болжээ.
Ийм боломжийг төрөөс олгож эхэлсэн нь Улаанбаатар хот дахь төвлөрлийг сааруулах, орон нутаг дахь төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг аж.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ