Өвөл ирлээ... Сэтгэл сэргээх мэт сэрүү татуулсан аравдугаар сар дуусаж, арваннэгдүгээр сар ирлээ. Энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч өдpүүдийг чамд уламжилъя.
ХӨГЖИМ
Kharkhorum Visual Art & Music Festival Chapter 3: Spirits
Хаана: AIC Steppe Arena
Хэзээ: 11 сарын 3
Залуусын тэсэн ядан хүлээдэг KHARKHORUM фестиваль энэ долоо хоногт зарлагдаад байна. 360 хэмжээст дүрслэлд визуал уран бүтээлүүдийг шимтэн үзэж, олон улсын шилдэг электроник DJ нарыг дэргэдээс нь сонсон мэдрэхийг хүсвэл KHARKHORUM-ыг зориорой.
Найруулга 2022-2023 - Монгол, Тайвань улсын цохивор хөгжимчдийн тоглолт
Хаана: Улсын Филармони
Хэзээ: 11 сарын 1
Монгол улсын Консерваторийн Цохивор хөгжмийн чуулга ба Тайвань улсын нэр маримба артист, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, “Тайпеийн иргэний симфони оркестр”- ын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нарын хамтарсан тоглолтоор монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулах болно.
Bat-Orfil Live at Fat Cat Jazz Club
Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar
Хэзээ: 11 сарын 3,4
Бидний хайрт уран бүтээлч Т.Бат-Оргил анх удаа Fat Cat Jazz Club-т тоглолтоо хийх гэж байна. "Мөнхийн ус", "Хагацашгүй анддаа" зэрэг сонгодог хит дуунуудаараа таныг уяраах болно.
ЖҮЖИГ
Хаана: Улсын Филармони
Хэзээ: 11 сарын 2
Улсын Филармонийн тайзнаа С.Рахманиновын 150 жилийн ойг тохиолдуулан төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан 2-р концерт, Паганинигийн тема дээр бичигдсэн Рапсоди тоглогдох гэж байна.
ЭВЕНТ
Хаана: Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт MG Ballroom
Хэзээ: 2023 оны 11 сарын 3-ны Баасан гарагт, 15:00 цагт
Их Британийн Засгийн газрын "Chevening"-ийн тэтгэлгээр суралцсан төгсөгчид буюу чевнерүүд өөрсдийн онцгой түүхийг хуваалцах гэж байна. Chevening төгсөгчид тэтгэлэгт хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаар үнэ цэнтэй зөвлөгөөг өгч, асуултуудад хариулах болно. Эвентийн үеэр чевнерүүдтэй танилцаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой шүү. Эвент үнэ төлбөргүй, суудлын тоо хязгаартай.
Хаана: May moms therapy
Хэзээ: 11 сарын 4
Амралтын өдрөөр ээж охидын хөөрхөн болзоо хийх үү? Тэгвэл эвентийг зорин хамтдаа бясалгаж, танилын хүрээгээ тэлж, хөгжилдөн өнгөрөөгөөрэй.
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо