Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн эмнэлэгүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг сайжруулах болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд энэ сарын 12, 13- ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ажиллаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага судалсан байна. ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох бичиг баримт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой холбоотой дүрэм журам, заавруудын хэрэгжилт, зохион байгуулалт, төлөртэй тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл туршлагаасаа хуваалцжээ. Түүнчлэн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны бүтэц зохион байгуулалт, ажилчдын хоол үйлдвэрлэл, дамжлага үе шат, хүнсний хадгалалт хамгаалалтын стандарт, мөн угаалгын хэсгийн урсгал зохион байгуулалт, ариутгал халдваргүйтэл ба даралтат савны аюулгүй ажиллагаа, хийн хүчилтөрөгчийн систем зэрэгт ажлын байран дээр дадлагажуулан сургаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ