surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

Арваннэгдүгээр сарын өрнийн зурхай

Хонь

Шинэ туршлага, романтик адал явдал гээд нэгийг сурч, оюун ухаанаа тэлэх боломж бүрт тийм гэж хэлэх сар. Таны карьерт өсөлт, уналт хосолж байна. Сарын эхэнд ажил мэргэжлийн зарим нэг сорилттой тулгарна. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд та тав тухтай байдалдаа эргээд орно. Ажилтай холбоотой аялалд гарч магадгүй. Энэ аяллын төгсгөлд хамт ажиллагсад, удирдлагуудаасаа магтаал сонсоно. Аливаа ажил хэрэг эхэндээ явц удаантай байх ч сар дуусахын хэрээр хурдацтай өрнөнө. Санхүүгийн байдал сайн байна. Сарын сүүл хагаст хайртай хүнтэйгээ үл ойлголцож магадгүй. Гэр бүлийн асуудал удаан үргэлжилж, стресстүүлнэ. Амьдралын аль ч талбарт тухтай бүсээсээ гарч чадвал гайхамшигийг олж харах болно. Алдаанаасаа ичих хэрэггүй, харин ч өөриймшүүлж, суралц.

Үхэр 

Арваннэгдүгээр сард таны карьер өсөх хандлагатай байна. Ажил мэргэжлийн талбарт ялагч болж чадна. Таны гаргасан шинэ санааг удирдлага, хамт олон тань нааштай хүлээж авч, зохих хэмжээнд урамшуулна. Бизнес эрхлэгчид урам зоригтой байж, хүссэн үр дүндээ хүрнэ. Гэхдээ сарын сүүл дөхөх тусам ажлын эрч буурч, хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж магадгүй. Санхүүгийн байдал сайн байх ч сарын сүүлээр төлөвлөөгүй зардал гаргахаас зайлсхий. Эрүүл мэндтэй холбоотой бага сага нэмэлт зардал гаргаж магадгүй. Хайртай хүнтэйгээ харилцаа сайн байна. Аливаа үл ойлголцол гарсан тохиолдолд нөхцөл байдалд дасан зохицохыг зөвлөж байна. Гэр бүлийнхээ эмэгтэй гишүүдэд хүндэтгэлтэй, зөөлөн хандаарай. Амьдралын жижиг сажиг зүйлсээс ч гэсэн аз жаргалыг мэдрээрэй. Онцгой үйл явдалд зориулан хадгалсан байсан үнэртэй ус сэлтээ гаргаж ирээд, өдөр бүр хэрэглэж өөрийгөө баярлуул.

Ихэр

Ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил дүүрэн сар байна. Хилийн чанадад ажиллах боломж ч гарч магадгүй. Өрсөлдөгчид тань хүртэл таны амжилтыг хүлээн зөвшөөрнө. Бизнесийн шинэ хамтрагчтай болох нь ирээдүйн том амжилтын эхлэл юм. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт ашгаа өгч магадгүй. Гэр бүлийн ахмад гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Хайртай хүнтэйгээ аялалд гарах нь үл ойлголцлыг залруулах боломж олгоно. Хүүхэд багачуудын амжилт таныг аз жаргалтай болгоно. Хэт өндөр эгогоороо бусад хүнийг дарахаас болгоомжил. Та бусдад хэдий их хайр халамж зарцуулсан ч эргээд тэр хэмжээгээрээ авахгүй байж болно. Амьдралынхаа хэтийн зорилгыг шинээр тодорхойлоход тохиромжтой сар. Та хөгжилтэй шинэ адал явдал эхлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ бүх зүйлийн тунг тааруулахдаа анхаараарай.

Мэлхий

Энэ сард ерөнхийдөө бүх зүйл хэвийн үргэлжлэнэ. Албан тушаал ахиж магадгүй. Бизнес эрхлэгчид сарын сүүлээр өрсөлдөгчдөө ялагдаж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Санхүүгийн байдал дунд зэрэг. Эрүүл мэндийн тухайд шүд, нүдтэй холбоотой асуудал гарч магадгүй. Эрүүл мэнддээ цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулахгүй бол эргэж ирэхгүй хүчин зүйл гэдгийг санаарай. Аливаа саад бэрхшээлийг даван туулах хамгийн том түлхүүр нь тэвчээр. Ажлын бүтээмж муудсан, удааширсан санагдаад байвал хэт том зорилго, зорилтуудаа эргээд нэг хар. Жижиг жижиг хэсгүүдэд хуваа. Хурдан биелэлт нь эргээд танд урам зориг өгөх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ аль болох ахиу цаг хугацааг өнгөрөөгөөрэй. Гэр орноо тохижуулах зэргээр ямар нэг бүтээлч зүйл гэртээ хийгээрэй.

Арслан 

Аливаа асуудалд үндэслэлтэй бөгөөд даруу төлөв хандахыг зөвлөж байна. Мөн багачуудад халамжтай, ахмад настнуудад хүндэтгэлтэй байгаарай. Санхүүгийн байдал сайн байна. Шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, элбэг дэлбэг байх бололтой. Сарын хоёрдугаар хагаст ухаалаг хөрөнгө оруулалт хийнэ. Ходоодтой холбоотой эрүүл мэндийн асуудал гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай байна. Өнгөрсөнд тохиолдсон болох бүтэхгүй зүйлс мартагдана. Гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаа тань улам бэхжинэ. Сэтгэл хөдлөл, мэдрэмж, бүтээлч байдлаа нуун дарах хэрэггүй. Өөрийгөө нээлттэй илэрхийлэх нь хажуудах хүмүүсийн тань ч сэтгэлийг хөдөлгөж байгааг та анзаарах болно. Бусдыг шүүмжлэлгүйгээр тэдэнд зөвхөн тав тухыг мэдрүүлдэг хүн байгаарай. Аливаа чухал асуудлыг шийдэхдээ гол хүнтэй нь шууд холбогд. Дээс томох үлгэрээр ажиллаад нэмэр болохгүй.

Охин

Янз бүрийн сайхан боломж гарч ирэх боловч ихэнхийг нь ашиглаж чадалгүй алдах магадлалтай байна. Энэ нь таныг бухимдуулж магадгүй. Бизнес эрхлэгчид өрсөлдөгчдөө ялагдах боловч сарын сүүлээс нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Санхүүгийн байдал дунд зэрэг. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Тиймээс хооллох зуршлаа хянаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй. Сарын эхний хагаст гэр бүл амар амгалан, эв найрамдалтай байна. Гэвч сарын сүүлээр зарим нэг үйл ойлголцол гарч, харилцаанд сэв сууж магадгүй. Бие биеэ үл тоомсорлоод сайн үр дүнд хүрэхгүйг санаарай. Амьдралын үнэт цаг хугацаа, эрч хүчээ юунд зарцуулж байгаагаа эргэцүүлж нэг үзээрэй. Таны үнэт зүйлс чухам юу вэ гэдгийг нэг бодох цаг болжээ. Хүлээн зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээнд тэлэх эрх чөлөөг өөртөө олго.

Жинлүүр

Карьер хөгжилд тань нэмэр болох шинэ ур чадвар эзэмшихэд тохиромжтой сар. Сургалтад хамрагдах, үзэсгэлэн үзэх, сонирхол татсан сэдвээрээ ном зохиол унших, шинэ подкаст эхлүүлэх гээд ямар нэг байдлаар тархиа цэнэглээрэй. Сарын хоёрдугаар хагасаас хамтран ажиллагсад тань танд анхаарал хандуулж эхэлнэ. Удирдах албан тушаалд очиж ч магадгүй. Бүтээлч санаануудаа дотроо хадгалалгүй ажил хэрэг болгоорой. Сүүлд нь их хэмжээний ашиг авчрах санаанууд тань жаахан дэмжээд өгвөл цэцэглэхэд бэлэн байна. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ бага зарцуулж, илүү ихийг хуримтлуулахыг зөвлөе. Гэр бүлийн хүнтэйгээ жижиг сажиг асуудлаас болж маргалдаж шинэ сарыг эхлүүлж магадгүй. Эв найрамдалтай, тэвчээртэй байхыг хичээгээрэй. Алдаагаа хүлээн зөвшөөрч, бусдаас суралцахаас бүү тээршаа. Сэтгэл татам байдлаа ашиглан бусдад итгэж үнэмшүүлэх чадвар тань өндөр байна.

Хилэнц

Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхгүй бол зарим нэг зүйлийг орхигдуулснаасаа болж эвгүй байдалд орж болзошгүй. Энэ сард анхаарал төвлөрөл муудах хандлагатай байна. Бизнес эрхлэгчид өрсөлдөгчдөө ялагдаж магадгүй. Аливаа шинэ түншлэлээс зайлсхий. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ зарим нэг шаардлагагүй зүйлд мөнгөө үрж магадгүй. Таны эрүүл мэнд сайн байх боловч гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд сайнгүй байна. Сарын сүүлээр нойргүйдэлд өртөнө. Хайртай хүнтэйгээ албан, хүйтэн харилцаатай удаан явсан бол одоо үүнийгээ өөрчлөх цаг болжээ. Бие биеэ байдаг л нэг зүйл мэт хүлээж авах нь та хоёрын хоорондын зайг улам томруулж байна. Гэр бүлийн хүмүүсийнхээ хэрэгцээг анхааралтай сонсоорой. Амьдралыг тань хөнгөвчлөх, ая тухтай болгох зүйлд хөрөнгө оруулалт хийхээс бүү зайлсхий.

Нум

Нумын ордныхон ажил мэргэжилдээ сэтгэл ханамжтай байна. Гадаадад аялах, тэр бүү хэл суурин ажиллаж амьдрах магадлалтай шинэ боломжууд гарч ирнэ. Удирдлагууддаа сайшаагдаж, шагнал урамшуулал авч магадгүй. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ сарын сүүлээр нойргүйдэж магадгүй. Дасгал хөдөлгөөнд цаг гаргаж, бясалгал хийгээрэй. Хайртай хүнтэйгээ харилцаа сайн байна. Тодорхой чиг баримжаагүй адал явдлаар хөөцөлдвөл эцэстээ төөрөлдөөд дуусна гэдгийг санаарай. Ирэх сарын зорилгоо тодорхойлж, өөрийн хэмжээ хязгаараас давсан амлалт хүнд өгөхөөс зайлсхий. Хэт том амбицын араас хөөцөлдсөний оронд хүлээлтээ бага зэрэг бууруулаад үзээрэй. Асуудлыг шийдвэрлэхдээ нээлттэй, шударга, хариуцлагатай байгаарай. Эртнээс төлөвлөсөн ажил тань биелэж магадгүй. Сарын сүүл үеэр эрч хүч нэмэгдэнэ. Энэ үед эрч хүчээ зөв зүйлд зарцуулахыг эрмэлзээрэй.

Матар

Матрын ордныхны карьерт гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Ажил мэргэжлийн шийдвэр гаргахдаа үргэлж долоо хэмжиж, нэг огтол. Сар ахих тусам бүх зүйл цэгцэрч, байдал тайван болно. Санхүүгийн байдал дунд зэрэг байна. Нүд, шүдтэй холбоотой эрүүл мэндийн асуудал гарч магадгүй. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш учраас санаа зовох хэрэггүй. Гэр бүлийн хүнтэйгээ харилцаа сайтай байх боловч сарын сүүл үеэр зарим нэг үл ойлголцол гарч магадгүй. Асуудлаа илэн далангүй ярилцаж, нээлттэй байгаарай. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гэр бүлийн гишүүдийн дунд таагүй байдал үүсгэж магадгүй. Олон нийтийн дунд байхаас залхаж, ганцаараа цагийг өнгөрөөмөөр санагдана. Өөрийгөө албадахаас илүү хэрэгцээгээ хүндэтгэ. Урт хугацааны зорилго ч юм уу хэт том зүйлд санаа зовох хэрэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө жижиг алхмуудыг хийсээр байгаарай. Санаанд оромгүй азтай зүйл тохиож магадгүй.

Хумх

Хумхын ордныхон ажил дээрээ зарим нэг сорилттой тулгарч, шаргуу ажиллах болно. Сэтгэл ханамжгүй, дарамт мэдэрсэн уур амьсгал ноёлох нь таныг бухимдуулна. Ажилтай холбоотой аялал үр дүнгүй болох магадлалтай тул түр хойшлуулахыг зөвлөж байна. Хамтарсан бизнес эрхлэх нь эрсдэлтэй байж магадгүй тул яаран шийдвэр гаргах хэрэггүй. Багагүй хугацааг туулж байж санхүүгийн ашиг гаргаж чадна. Эрүүл мэндийн жижиг сажиг асуудлууд байх ч сарын сүүлээс энэ нь арилна. Хайр дурлалын харилцаа үүсгэхэд тийм ч тохиромжтой сар биш. Би төвт үзлээ хянахгүй бол хайртай хүнтэйгээ үл ойлголцоно. Харилцаанд хатуу ширүүн байж болохгүй. Таны юу хэлэх бус яаж хэлэх нь чухал гэдгийг санаарай. Ахиц дэвшил гарахгүй, урам хугарсан үедээ дараагийн шинэ зүйл рүү үсчихийн оронд өөртөө жаахан цаг хугацаа олго. Хэтийн төлөвлөгөөгөө эргэн харж, мөрөөдлөө эргэцүүлэн бод.

Загас

Энэ сарын эхлэл тийм ч таатай биш байх нь. Хамт ажиллагсад тань таны зорилгод саад болж, маш их бухимдуулна. Цаг хугацаа, тэвчээрийн хүчээр энэ бүхнийг даван туулаарай. Сарын хоёрдугаар хагасаас бүх зүйл сайжирч, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Бизнес эрхлэгчид энэ сард хөл дээрээ бат зогсохын тулд багагүй хүчин чармайлт гаргана. Урьдчилан тооцоолоогүй томоохон зардал гарч магадгүй. Тиймээс санхүүгээ нарийн төлөвлөөрэй. Эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Харшил, үе мөчний өвчин таныг зовоож магадгүй. Гэхдээ сарын сүүлээр өвчнөө илааршуулж чадна. Өөртөө итгэх итгэл, төлөвшлөөрөө дамжуулан юунд хүрч чадахаа батлан харуул. Сэтгэл доторх аливаа зөрчилдөөнөө нээлттэй харилцан ярилцаж байж шийдвэрлэнэ. Таны өмнө байгаа үнэнд эргэлзэхийн оронд байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж ав.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1