Мягмар гарагт Япон улсын Сайтама мужийн Вараби хотын шуудангийн байранд галт зэвсэгтэй этгээд хүмүүсийг найман цагийн турш барьцаалсны эцэст баривчлагдсан байна.
Барьцаалагдсан хоёр эмэгтэйн нэгийг зэвсэгт этгээд өөрөө явуулсан бол хоёр дахь эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн чөлөөлжээ.
Хоёр эмэгтэйн аль аль нь ямар нэг бэртэл гэмтэл аваагүй байна.
Эмэгтэйчүүдийг барьцаалсан 86 настай эрэгтэйг өчигдөр өглөө Тода Чуо нэгдсэн эмнэлгийн гадна болсон зэвсэгт халдлагыг бас үйлдсэн гэж цагдаа нар сэжиглэж байгаа ажээ. Тухайн халдлагын үеэр нэг эмч, өндөр настай нэг өвчтөн хөнгөн шархадсан байна.
Эмнэлэг болон шуудангийн байр хоорондоо 2.5 км зайтай байжээ. Зэвсэгт этгээд эмнэлгийн халдлагын дараа мотоциклоор шуудангийн байранд ирснийг цагдаа нар мэдээлсэн байна.
Зэвсэгт халдлага болон хүн барьцаалалт ямар шалтгаан, зорилготой байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Галт зэвсгийн хэрэглээг хатуу хориглож, хянадаг Япон улсад буу ашигласан гэмт хэрэг ховор гардаг. Тус улсын хуулиар иргэд зөвхөн ангийн болон хийн буу эзэмших эрхтэй байдаг бөгөөд эзэмших эрх авахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн хатуу шалгуураар ордог байна.
Эх сурвалж: BBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ