Нийслэл рүү торгуультай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх журмыг Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнгөрсөн аравдугаар сард хийсэн хурлаар танилцуулсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1 -нээс эхлэн торгуультай автомашиныг товчоодоор нэвтрүүлэхгүй байх журам хэрэгжиж эхэлжээ. Ингэхдээ постуудад Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Татварын ерөнхий газар болон даатгалын мэргэжилтнүүд ажиллаж, зөрчлийг баримтжуулан торгуулийг төлүүлж, үзлэг оношилгоонд оруулахыг шаардаж байгаа юм байна. Тээврийн товчоогоор нэвтэрч байгаа автомашины торгуулийн хуудас, мэдээлэл нь алба хаагчийн шалгах хуудаст цахимаар очсоноор, тэр дагуу нягталж, торгуультай тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулж нийслэл рүү нэвтрүүлж байхыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Нийслэлд нийт найман товчоо байдгаас бүгд цахим дугаар танигч төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр зөрчилтэй тээврийн хэрэгслийг нийслэлийн бүс рүү оруулахгүй байх арга хэмжээ авна. Автомашины цуваа үүсч, урд байгаа нэг машинд асуудал үүслээ гэхэд ард байгаа бусад машинд чирэгдэл үүсгэхгүй байхаар журмыг боловсруулж байгаа юм байна. Шалган нэвтрүүлэх цэгт дугаар нь тэмдэглэгдээд, шаардлага хангаагүй, зөрчилтэй машин гэсэн мэдээллийг цагдаагийн ажилтанд өгч, тухайн товчоон дээр арга хэмжээ авахаар шийдэх зохицуулалттай байна.
Журамд зааснаар:
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо