Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр 15 компанийн зээлийн талаар сонсох бөгөөд яг одоо “Эрэл” ХХК-тай холбоотой зээлийн мэдээллийг судлан шинжилж байна.
“Эрэл” компани нь 14 сая ам.доллар, 13,1 сая евро, есөн сая ам.долларын гурван удаагийн зээл авчээ. Харамсалтай нь, 14 сая ам.доллар, есөн сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар зарцуулсныг шинжээч тогтоосныг танилцууллаа. Мөн тус компани зээлийн чанарын муу зэрэглэлд оржээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрөөс зээл авна, тэгснээ төлөхгүй төр буруутай гэнэ. Та зөв ярина шүү...Н.Батшугар гишүүн та яагаад ийм бяртай байгаа юм бэ гэж асуугаад байна л даа... Засгийн газар гуйгаад оруулаад ирсэн юм шиг ярьсан. Энэ төслийг ер нь та хөөцөлдөөд явсан юм уу, Засгийн газар таныг гуйсан юм уу?
“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат: Тийм зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: манай бондын зөвлөл маш хурдан шуурхай шийддэг юм байна. Та танилцууллаа, барилга барьсан, Засгийн газар хэлсэндээ хүрсэнгүй. Таны зээлийг шийдээд өгье, барьсан байшинг чинь худалдан авъя гэснээ авсангүй гэж байна. Та санал нийлж байна уу?
“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат: Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоол энэ байна хэмээн үзүүлснээ баахан тогтоол, шийдвэрүүдийг үзүүллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: таны өмнөөс хэлчихье. Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны 180 дугаар тогтоол байна. 14 сая ам.доллар өг гэсэн. Засгийн газар энэ шийдвэрийг гаргахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Нэг үгээр, хууль зөрчин танд энэ цаасыг өгчихсөн байна гэв.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ