Йемений Хусит бүлэглэл Мягмар гаригт дайны байдалд шилжсэнээ зарлаж, Израиль руу баллистик пуужин харважээ. Хусит бүлгийнхэн гурван нисгэгчгүй нисэх онгоц болон пуужин харвасан бөгөөд Палестины ялалтад туслахын төлөө үүнээс илүүг ч хийх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Израиль улс Лхагва гаригт Улаан тэнгист байлдааны хөлөг онгоцуудаа байршууллаа. Улаан тэнгисийг дайны шинэ фронт гэж Израиль үзээд буй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургаас харахад Улаан тэнгисийн Эйлат боомтын ойролцоо Са’ар зэрэглэлийн жижиг байлдааны онгоцууд эргүүл хийж байна. Израилийн хүчин агаарын заналхийллийг сөрөхийн тулд “Arrow” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг анх удаа ашиглажээ.
Хуситын халдлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Тзачи Ханэгби хэлсэн байна. Мөн түүнээс Израиль ямар хариу арга хэмжээ авахыг асуухад тодорхой хариулт өгөөгүй. Хусит нь Израиль, АНУ-ын эсрэг Ирантай эвссэн бүлэглэл юм. Тус бүлэглэлд Ливаны Хезболла болон Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин багтдаг.
Дашрамд дурдахад, Улаан тэнгисийн бүс нутаг дахь Египетийн хоёр хотод аравдугаар сарын 27-нд нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас дэлбэрэлт болсон. Уг халдлагын ард Хусит бүлгийнхэн байгаа Израилийн тал мэдэгджээ. Мөн халдлагын анхны зорилго нь Израиль байсан гэв.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ