Хөшигний ард ирэх дөрвөн жилийн улс төр хоёрхон хүний нэр дээр хөвөрч байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Сү.Батболд, М.Энхболд нарын хамтаар нэгтгэсэн Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын дэмжлэгтэй С.Баярцогт. Нөгөө талд одоогийн засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн баг. Энэхүү хоёр талцлын гол дүр С.Баярцогтын сонгуулийн акц хэрхэн өрнөж буйг товч бөгөөд тодорхой өгүүлье
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын улс төрийн зодоон хараахан дуусаагүй ч С.Баярцогт Лу.Гантөмөрөөр улс төрийн гол өрнөлөө хийлгэж, ард нь лобби ажиллагаа явуулж, сонгуулийн нүүдлээ хийж байгаа. Ингэхдээ С.Баярцогтын лобби Апу ХХК-ийн Д.Батсайхан, MCS-ийн Оджаргал, Сү.Батболд нарын уулзалтаар эхэлж, 2022 оны найман сард 60 тэрбумын санхүүжилт босгосноор өрнөв.
Хамгийн сүүлд С.Баярцогтод хамт оффшорын хэрэгт нэр холбогдож байсан Баян хочит Р.Базар санхүүжилт олгож байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Гэтэл төд удалгүй С.Баярцогт одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг сунгаж өгөхөөр амласан. Эл дүр зургийг нэхэн харвал С.Баярцогт түүний найз баян Базар нарын оффшорын хэргийг хамгаалах гол тоглолтыг хийж байсан У.Хүрэлсүхийн хувьд таатай боломж бүрдсэн учир АН-ын томчуултай хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдээд байгаа аж.
Хамгийн сонирхолтой нь С.Баярцогт өнөөдрийг хүртэл “АРДЧИЛСАН” намыг “ЖЕНКО”-гоос хамгаалаад байгаа мэт харагдаж байгаа нь жүжиг байж болзошгүй. Тэд эртний халаас нэгтэй найзууд болохыг өнгөрсөн жилүүдийн тэдний бизнесийн түүх батлаад байгаа юм. Тухайлбал тэд өнөөдөр өрнөж буй нийтийн тээврийн парк шинэчлэлд нүүрлээд байгаа авлигалын системийг Монголд анхлан тарьсан нь баримтаар нотлогдоно.
Энэ мэтээр С.Баярцогт бусадтай хамтран Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулж байсан болзошгүй ноцтой баримтуудыг “Давстай чихэр” булангаар хүлээн авч үзнэ үү.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ