surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ц.Сандаг-Очир: Хүүхдийн мөнгө, төрийн албаныхны цалингийн шатлалаар яаралтай мэдээлэл авмаар байна

Ц.Сандаг-Очир: Хүүхдийн мөнгө, төрийн албаныхны цалингийн шатлалаар яаралтай мэдээлэл авмаар байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр эхэлсэн ч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир горимын санал гаргалаа. Тэрбээр “УИХ 2023 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгох төсвийг баталсан. Гэтэл олгохдоо холбогдох яамд ямар зохицуулалт, аргачлалаар хийж байгаа нь тодорхойгүйгээс болж өнөөдөр нийгэм даяараа бөөн бухимдал болж байна.  


Тухайн үед Сангийн сайдын тайлбараар бол,  нийслэлийн нэг өрхийн дундаж орлого нэг сая 900 мянга, хөдөө орон нутагт нэг сая 400 мянга, энэ хоёрын дундаж нэг сая 750 мянга. Үүнийг хоёр дахин үржүүлж, гурван сая 500 мянган төгрөгийн орлоготой айл өрхийн хүүхдэд олгоно гэж ярьж байсан. 


Гэтэл одоо байшинтай, автомашинтай, газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бол хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн байна. Иргэд эцэг, эхчүүд орон нутгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт очоод барьж идэх гэж байна. Тиймээс Байнгын хорооны дарга Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжлийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны албан тушаалтнуудыг  байлгаж байгаад асуудлыг яаралтай сонсмоор байна. Чуулган завсарлахаас өмнө гэсэн үг гэлээ. Цаашлаад хоёрдугаарт, цалингийн асуудал байна. Төрийн албан хаагчдын эхний цалин буусан. Мөн л улсын төсвийг батлахад нийт төрийн захиргааны албан хаагчдын нийт цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ гэж төсөв баталсан. Харин 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжийг орон нутагт эрхийг нь өгсөн. Аймаг орон нутаг өөрсдийн чадамжид тулгуурлаад ИТХ төсвөө баталсан юм шиг байна. Гэтэл одоо орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдад яам, агентлагийн төрийн албан хаагчидтай барьцаж эхэлж байна. Цалингийн ангиллыг Засгийн газар тогтоосон. Гэтэл энэ нэмэгдлүүд яг эзэд дээрээ очихоор заримынх нь огт нэмэгдээгүй. Зарим нь дундажаар 20- 22 хувиар нэмсэн байна гэнэ. 


Тиймээс манай Байнгын хороо энэ хоёр асуудлаар холбогдох албаныхныг байлцуулж, мэдээлэл авмаар байна гэх горимын саналыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа. 


Энэ дагуу Нийгмийн бодлого байнгын хорооны дарга П.Анужин горимын саналын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн санал дэмжигдлээ. Энэ дагуу тус Байнгын хороо хүүхдийн мөнгө болоод төрийн албан хаагчдын цалингийн шатлалаар холбогдох яам, агентлагийн сайд, дарга нарын мэдээллийг өнөөдөр сонсохоор болж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1