Өнгөрөгч аравдугаар сарын 7-ноос Өмнөд Солонгосын JTBC телевизийн сувгаар “Strong Girl Nam-Soon” шинэ цувралын ангиуд амралтын өдөр бүр цацагдаж эхэлсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн Нэтфликс стриминг платформоор мөн дэлхийн олон оронд цацагдаж байгаа юм.
Цувралд нялх багадаа Монголд төөрч үлдсэн солонгос охины түүхийг үзүүлдэг. Монголын малчин айлд өссөн тэрбээр насанд хүрснийхээ дараа төрсөн эцэг эхээ олохоор Сөүл хотод ирдэг юм.
Цувралд Монголын ахуй соёлыг түлхүү үзүүлдэг нь тун сонирхолтой. Тухайлбал Нам Сүн охин өөрийнхөө монгол нэрийг Цэцэг гэж танилцуулдаг бөгөөд цувралын туршид монгол хэлээр ярих, монгол ардын дуу дуулах, алдартай монгол хоол болох хорхгийг яаж бэлддэгийг тайлбарлах зэргээр Монголын ахуй соёлыг үргэлж сайн талаас нь үзүүлдэг юм.
Энэхүү бүтээл дэлгэцэнд гарсан цагаасаа хойш Өмнөд Солонгосын телевизийн хамгийн өндөр үзэлттэй цувралын эхний таван байраас буухгүй байгаа.
Тухайлбал өнгөрсөн Бямба гарагт жагсаалтын гуравдугаарт, Ням гарагт хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Мөн Нэтфликсийн англи бус хэлээр гарсан телевизийн цувралуудын шилдэг арван жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Ингэхдээ дэлхийн 31 улсын Нэтфликс хэрэглэгчдийн топ 10 цувралын жагсаалтад багтсан байна.
Эдгээр улсуудыг тив тус бүрээр нь жагсаавал:
Америк тивд:
Африк тивд
Ази тивд
Мөн Монгол ахуй соёлыг түлхүү үзүүлдэг уг цувралын кино багт монгол найруулагч эмэгтэй ажиллахаас гадна жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар Цэцэг охиныг өсгөсөн монгол аав ээжийн дүрд тоглосон билээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй