Сонгуулийн үеэр юм уу эсвэл Хотын дарга солигдох болгонд “Урт цагааны” үйлтэй барилгын асуудал яригдаж эхэлдэг нь зуршил болоод байна.
Тухайн барилгыг 1962 онд тухайн үеийн хоршоологчдын хөрөнгөөр барьж байжээ. 1999 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмч болгосон байна. Гэвч иргэдийн аюулгүй байдал болоод хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн С.Амарсайхан хотын байхдаа юу 2020 онд А/216 дугаар захирамж гаргасан байдаг. Тухайн захирамжийг үндэслэн тухайн барилгын тог цахилгаан, хэрэглээний усыг хязгаарлаж байжээ. Түрээслэгчдийн зүгээс үүнийг эсэргүүцэн шүүхд хандаж, анхан шат, давж заалдах шатны шүүхээс тухайн захирамжийг хүчингүй болгосон байна.
Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа Хотын дарга Х.Нямбаатар ахуй үйлчилгээний зориулалттай обьектыг буулгаж тус газар иргэдийн саналаар бүтээн байгуулалт хийхийг өнгөрсөн Баасан гаригт мэдэгдлээ. Гэхдээ ямар ч тушаал шийдвэр гараагүй байна.
Тухайн барилгад 20 гаруй компанийн эзэмшлийн талбайг 300 гаруй хүн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү шийдвэрийг түрээслэгчдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Учир нь тухайн барилгыг анх түрээсэлж ашиглаж байсан иргэд нэгдэн 2000 оны эхэн үед засвар хийн хувьчлаад авчихсан байх юм. Зөвхөн барилгадаа ч биш газрын маргаантай асуудал нь одоог хүртэл шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгааг түрээслэгчид хэлж байлаа. Мөн ногоон байгууламж байгуулах боломжгүй, дарга нар зөвхөн газарт нь шунаж байна гэж түрээслэгчдийн зүгээс хандаж байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй