surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ч.Сайханбилэгт НАЙМАН ТЭРБУМ 891 сая төгрөг шилжүүлсэн Г.Төмөрбаатар гэж хэн бэ

Ч.Сайханбилэгт  НАЙМАН ТЭРБУМ 891 сая төгрөг шилжүүлсэн Г.Төмөрбаатар гэж хэн бэ

НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар 2022.08.15-ны өдөр АНУ-д амьдарч буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.долларыг шилжүүлжээ. Одоогоос нэг жил гурван сарын өмнөх ханшаар энэ нь 8 тэрбум 891 сая төгрөг юм.

АНУ-аас улс төрийн орогнол хүссэн Ч.Сайханбилэг рүү Г.Төмөрбаатар мөнгө шилжүүлэхдээ өөрийн шууд эзэмшлийн "Хонгор Ти энд Си" ХХК-ийн нэрээр гүйлгээ хийжээ. 

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ АСАН Г.ТӨМӨРБААТАР ГЭЖ ХЭН БЭ   
Тэрбээр 1997-2005 оны НАМЗХ-ын СБД хариуцсан тэргүүлэгчээр ажиллаж байсан. Улмаар 2006-2011, 2013-2016 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар, 2012-2020 оны хооронд найман жил тасралтгүй НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. 2016 оноос Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдон, 2019 он хүртэл ажиллаж байгаа халагдсан. 2021-2022 оны хооронд ДЦС-3 ТӨХК-нд Хангамж үйлчилгээний албаны даргаар ажилласан байна. Бэлтгэл хурандаа цолтой Г.Төмөрбаатар ХОМ-тээ "Төмөрбаатар" ХХК-д 40 хувь, "Цэх багана", "Хорол титэм", "Ширэвгэр" зэрэг ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэрбээр "Зар мэдээ" сонины эзэн юм.


  Г.ТӨМӨРБААТАРЫН ЭЛ ҮЙЛДЭЛ САХАЛ Б. ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ЧИГЛЭЖ БАЙГАА   
Г.Төмөрбаатарын охин нь "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн захирал агсан А.Шоовдорын хүүтэй гэрлэсэн. Хуулийнхан Г.Төмөрбаатарын Ч.Сайханбилэг рүү шилжүүлсэн мөнгийг "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг зохион байгуулсан, жинхэнэ эзэн асан Б.Эрдэнэбилэгээс эх үүсвэртэй гэж үзэж байгаа. Учир нь, А.Шоовдор агсан нь Д.Эрдэнэбилэг нарыг салгаж ойлгох боломжгүй. 

Харин Ч.Сайханбилэг нь Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирэх процесст ЗГ-ын худалдан авах давуу эрхээс парламентын зөвшөөрөлгүй шууд татгалзсан нэгэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Төмөрбаатар, Б.Эрдэнэбилэг нарыг Ч.Сайханбилэгийн хамт шалгах процесс өрнөж байгаа гэв.

Г.ТӨМӨРБААТАР, Д.АМАРБАЯСГАЛАНГ Ч ЧИРЖ МЭДЭХ ЗУРАГЛАЛ   
НИТХ-ын төлөөлөгч байх үедээ Д.Амарбаясгалантай маш ойр нөхөрлөж байсан нэгэн юм. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялсны дараа тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдсон гэгддэг. Түүнчлэн Г.Төмөрбаатарын 10 тэрбумаар өртгийг нь буулгаж тусалсан худалдан авалтын эзэн "Оргил"-ын Ж.Ганбаатар нь Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр Засгийн газрын гишүүн болсон.

Эдүгээ СБД-ийн МАН-ын хороог Н.Учрал ахалж буй тул Г.Төмөрбаатар хуучин дүүргийн намын хороог нь ахалж байсан сэжмээрээ дамжуулан, охиноо тус яаманд ажилд оруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, А.Шоовдорын хүүтэй гэр бүл болсон Г.Төмөрбаатарын охин эдүгээ Цахим хөгжлийн яаманд удирдах албан тушаал эрхэлж байна.

Түүнчлэн Г.Төмөрбаатарыг УУХҮЯ-ны Ж.Ганбаатар санхүүжүүлж байсан талаарх баримтууд АТГ-т хүргэгдсэн байж болзошгүй байна.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1