surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хууль зүйн сайдын попрол : Иргэдээс нүүрсний хулгайн баримт цуглуулна

Хууль зүйн сайдын попрол : Иргэдээс нүүрсний хулгайн баримт цуглуулна

Нүүрсний сонсгол зохион байгуулах даалгавартай “Хууль зүйн сайд” болсон Б.Энхбаяр. Энэ сардаа нүүрсний сонсголд гол анхаарлаа хандуулна гэж байв. Харамсалтай нь шинэ сар эхлээд долоо хонож байхад тун хачирхалтай мэдэгдэл хийж байна. Энэ нь иргэдээс баримт цуглуулах ажээ. Ингэхдээ sonsgol.mn сайтаар дамжуулан иргэдээс ирэх баримтад тулгуурлан сонсгол зохион байгуулах гэнэ. 

Урд өмнө Б.Энхбаяр Хөгжлийн банкны сонсгол гэх нэрийдлээр нэр бүхий бизнесмэн, улс төрч нар цагаатгал маягийн дүгнэлт үйлдээд өгчихсөн нь нууц биш. Тухайлбал улсад 70-120 тэрбумын өртэй, тэр өрөө төлөөгүй атлаа бизнесмэнүүд,улс төрчид, авлигалчид 30 саяын торгууль төлөөд мэнд мултарсан. Ийм байдлаар нүүрсний сонсгол зохион байгуулж мэдэх Б.Энхбаярын попрол иргэдийн явуулсан баримтад тулгуурлана гэв. Энэ тохиолдолд эрсдэл нь нүүрсний асуудал шүүх рүү шилжихээс өмнө бүх баримтыг гартаа төвлөрүүлж, зохицуулах арга хэмжээ авч болзошгүй. Ингэснээр нүүрсний жинхэнэ тоглогчид хуудуу татаж үлдэх юм. Ерөөс Хөгжлийн банкны сонсголтой тун төстэй хувилбар өрнөнө гэсэн үг.

Жишээлбэл Сангийн сайд Б.Жавхлан нарын хөгжлийн банкны зээлийн асуудлыг сонсголоор оролцуулалгүй нам дарсантай адил тохиолдол цөөнгүй гарсан. 
Түүнчлэн хууль зүйн сайд маань хүний эрхэд ноцтойгоор халдаж, нийгмээр нь бужигнуулж сошиалаар яллахаар зэхэж байна. Учир нь иргэд энэ хэрэгт оролцвол нүүрсний хэрэгт зарласан хүн бүхнийг сошиалаар яллах болно. Нэмээд МАН тролл хаягуудаа идэвхижүүлнэ. Ингэснээр нэр бүхий хүмүүсийг гүтгэлгээр яллах орчин нөхцөл үүснэ гэсэн үг. 

Хэдий хулгайчийг илрүүлэх зорилготой байгаа боловч манайх шиг хуулийн цоорхойтой улсад байж болохгүй шийдвэр. Мөн хэдий хэмжээний хулгай үүрлэсэн тоо баримт нь тодорхойгүй энэ эгзэгтэй үед хилс хэрэг л болж хувирах вий...
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1