Энэ намрын дуулиант хэрэг “Ногоон автобус”-ны хэрэгт татагдсан 24 яллагдагчийн нэрс задарлаа. Уг 24 хүний нэрс дунд голлон оролцсон Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын нэрс багтсангүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг шалгаж байгаа талаар өөрсдөө мэдээлсэн. Түүнчлэн “Би уг хэрэгт холбоогүй” хэмээн мэлздэгээрээ мэлзээд ордны коридорт гүйж явсан. Уг нь тэд “ногоон автобус”-ны хэрэг ид дэгдэх үеэр ажлаа хүлээлгэж өгөөд хариуцлага ярьж попорсон харагддаг.
Д.Сумъяабазар хаачсан бэ???
Ажлаа хүлээлгэж өгөөд хотын МАН-аа халаасласан чигээр буусан нь Д.Сумъяабазар МАН-ын өнөөдрийн хоёр хуваагдалд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал Л.Оюун-Эрдэнээс МАН-аа авах Д.Амарбаясгалангийн санаархлыг ил болгосноор хоёр хуваагдаж, хэн хэн нь авлигал албан тушаалын хэргийн дуулиан таслахгүй бужигнуулж байна. Тэгвэл нэгэнтээ Д.Амарбаясгалангийн эсрэг Сумъяабазараа хамгаалан зогссон Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нар “ногоон автобусны” хэргээс Ж.Сүхбаатар нарыг мултлахаар шийдсэн бололтой. Тухайлбал хариуцлагаас зугтааж ажлаа өгсөн аварга даргын оролцоогүйгээр “Ногоон автобус” Монголд орж ирэх боломжгүй. Тиймээс ч тэд олон сарын өмнөөс “НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛ” гэж ам хуурайгүй чалчиж ирсэн нь хэвлэлийн хуудаснаа ил байна.
Санаачилсан, төслийг хэрэгжүүлсэн, удирдан зохион байгуулсан сайд дарга хоёр “ногоон автобусны булхай” илрээд эхэлмэгц багачуулаараа туг тахихаар шийдсэн бололтой юм. Учир нь өнөөдөр задарсан 24 яллагдагчийн нэрс дунд тэдний нэрс багтсангүй. Тэгвэл хотын дарга асан Д.Сумъяабазарын хувьд “Эрдэнэс Монгол” ХК-д томилогдохоор яригдаж байгаад түр хугацаанд ажиглагчийн ширээ рүү шилжжээ. Тэрбээр эл автобусны хэрэг намжмагц “Эрдэнэс Монгол” руу ч биш УИХ-руу ирэх төлөвтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ-д нэр дэвших ажээ.
Хамгийн сонирхолтой нь Түгжрэл бууруулах 420 тэрбум гэдэг асуудал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үеэс яригдаж ирсэн. Зарцуулалтыг ил болго, хийсэн ажлаа тайлагна хэмээн шаардацгаасан. Дараа нь Түгжрэл хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар томилогдсон. Ингээд мөнөөх 420 тэрбум гэдэг тоо Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын дунд дур дураараа зарцуулаад дуусгачихсан их хэмжээний мөнгөн дүн болж хувирсан. ЭНЭ 420 ТЭРБУМ ХААЧСАН БЭ?
Нэгт, 420 тэрбум нь улсын төсөв биш. Харин 2022 онд Нийслэл өөрийн төсвийн орлогоос 414 тэрбумыг нь түгжрэлийг бууруулах 12 багц төсөлд зарцуулах эрхтэй болсон.
Хоёрт, тухайн ондоо 269.9 тэрбум нь санхүүжжээ.
Гуравт, олон нийтийн шүүмжлэл ирсэн тул 2023 онд зарцуулах хэмжээг нь багасгасан. Тийм болохоор өнгөрсөн онд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх төсөв хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн талаар ярьж байв.
Тухайлбал, 2022 онд эхлүүлсэн зам, гүүрэн байгууламж барих ажилд энэ онд 180 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч Нийслэлээс гарсангүй. Иймд төсвийн тодотголоор, улсын төсөвт суулгах байдлаар шийдсэн байх юм.
Дөрөвт, 420 гэж яриад байгаа 414 тэрбум төгрөг нь жил бүр олгогдож, санхүүжиж байгаа гэсэн үг биш юм. 2022 онд нийт 269.9 нь, энэ онд 76.9 нь орж иржээ.
Тэгэхээр одоогийн байдлаар 345 тэрбум төгрөг нь зарцуулагдаад байгаа гэсэн үг. Эл мөнгө хэрхэн юунд зарцуулагдсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Түүнчлэн “Ногоон автобус” яагаад Д.Сумъяабазарыг ажлаа өгөхөд хүргэв. Яагаад Д.Амарбаясгалангийн нэрийг цохоод суудлаа өгөв. Яагаад Х.Нямбаатар хотын дарга болов. Яагаад шинэ хотын дарга Д.Сумъяабазарыг тойруулаад Д.Амарбаясгалан нарын фракц руу довтлох болов.
Эдгээр асуулт одоогийн байдлаар ганц л хариулттай. Тэр нь “Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар одоог хүртэл хотыг удирдаж байна.” Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээр хотын даргаас буусан ч Х.Нямбаатарын халхавч дор хэргээс мултарч байна. Түүнчлэн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар өөрсдийнх нь эсрэг буй намынхнаа цэвэрлэхээр акц явуулж байгаа. Мөн хэрэг бишдээд ирвэл багачуулаа золионд гүйлгэх төлөвлөгөө боловсруулжээ. Тиймээс “ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан нэрс задарлаа. Тэд С.Амарсайхныг “хүүхдийн шар болоод цахилгаан автобусаар” Э.Бат-Үүлийг “парк шинэчлэлээр нь”, Ц.Батбаяр,С.Баярцогт нарыг “анхны парк шинэчлэлээр намнаж чадвал Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээс мултраад зогсохгүй мартагдах болно.
Тэгвэл ногоон автобусны хэргийн гол тоглогч Ж.Сүхбаатар хаачив.
Түгжрэлийн сайдаас буусан ч УИХ-д ажлаа гүйцэтгэж яваа Ж.Сүхбаатар Тэнүүн Огоо ХХК-ийн ард буй нууц эзэн болох сэжүүр бий. Үүнийгээ ч хэвлэлүүдэд тайлбарлаж чадахгүй зугтааж байгаа. Тэгвэл Ж.Сүхбаатар Тэнүүн Огоо ХХК-ийн нууц ноён байж болзошгүй сэжүүрийг дарж уншина уу
Н.Учрал : Эмч нар И-Монголиа ашиглан жор бичнэ
2024.11.11 08:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ