Экологийн цагдаагийн албанаас Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хүрээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Бодис-Хяналт-Шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна.
Дээрх хяналт, шалгалтыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн хүрээнд зохион байгууллаа.
Тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаад улсын 21 иргэнээс химийн хорт, аюултай бодис болох давсны хүчил, хүхрийн хүчил, тунсаа гэх нэршилтэй химийн бодис, нэршил тодорхойгүй зарим химийн бодис, бензин болон нэн ховор амьтны жагсаалтад багтсан хотон шувууны хошуу зэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд химийн хорт болон аюултай бодисоос үүсэлтэй болзошгүй эрсдэллээс урьдчилан сэргийлж, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн